Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Ерөнхийлөгч Х.Баттулга 3х3 сагсан бөмбөгийн холбооны захирал Алекс Санчезийг хүлээн авч уулзжээ


Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3х3 төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод болж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 3х3 сагсан бөмбөгийн холбооны захирал Алекс Санчезийг хүлээн авч уулзав.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав, Монголын шигшээ багийн дасгалжуулагч С.Тулга нар оролцлоо.

Ноён Алекс Санчез 18 хүртэлх насны сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улс амжилттай зохион байгуулж буй, Монголд энэ төрлийн спорт хурдацтай хөгжиж байгаа талаар ярилаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсад олон улсын нэр хүнд бүхий тэмцээнийг зохион байгуулахад хичээл зүтгэл гаргасанд нь талархал илэрхийлж, Улаанбаатар хотод болох Азийн хүүхдүүд 2020 олон улсын спортын их наадамд хамтран ажиллах, олон улс орны тамирчдыг оролцуулах асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцов гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
2
17 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
3
17 цагийн өмнө
86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.