UBLife Logo
Нийгэм

Ерөнхийлөгч Х.Баттулга монгол эмэгтэйг сансрын нисэгчээр “NASA”-д сургах хүсэлтэйгээ илэрхийллээ

Ерөнхийлөгч Х.Баттулга монгол эмэгтэйг сансрын нисэгчээр “NASA”-д сургах хүсэлтэйгээ илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг өнөөдөр АНУ-ын Сансар судлал ба сансрын удирдлагын газарт зочлох үеэр тус газрын дарга Ж.Брайданстан бараалхлаа.Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын иргэн Ж.Гүррагчаа Союз хөлгөөр сансарт ниссэн түүхэн үйл явдлыг дурсан ярьж, монгол эмэгтэйг сансрын нисэгчээр “NASA”-д сургах, хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн юм. Мөн одон орон, геофизикийн чиглэлээр “NASA”-тай хамтран ажиллах өргөн боломжтой тул “NASA”-гийн дарга  Ж.Брайданстаныг Монгол Улсад хүрэлцэн ирэхийг урив.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
5
0
0
0
2
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.