Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Ерөнхийлөгч Х.Баттулга тусгай олимпийн наадамд амжилттай оролцсон баг тамирчдад баяр хүргэлээ


Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо оюуны бэрхшээлтэй хүмүүсийн тусгай олимпийн зуны наадам энэ сарын 8-22-нд болж өнгөрсөн юм. Монгол Улсаас энэ олимпод 28 тамирчин оролцож 3 алт, 7 мөнгө, 9 хүрэл медаль хүртсэн бахдам амжилттай иржээ.

Оюуны бэрхшээлтэй хүмүүсийн тусгай олимпийн зуны наадамд оролцсон Монголын баг, тамирчдыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёрдугаар сарын 28-ны өдөр хүлээн авч уулзсан бөгөөд энэ үеэрээ тэдэнд амжилт хүсч, олимпийн нээлтэд мандуулах Монгол Улсын төрийн далбааг гардуулан өгсөн билээ.

Харин өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэднийг олимпийн наадамд амжилттай оролцож ирсэнд нь баяр хүргэн, хүлээн авч уулзлаа. Энэ үеэрээ Төрийн тэргүүн Засгийн газраас медаль хүртсэн тамирчдад мөнгөн урамшуулал олгож байгааг сайшаан, оюуны бэрхшээлтэй хүмүүсийн дунд зохиогдох аливаа тэмцээн, уралдаанд төр, засгаас санхүүгийн дэмжлэг үзүүлж байх ёстой хэмээн цохон тэмдэглэлээ.

Мөн 192 орны 7500 гаруй тамирчин оролцсон олимпийн наадмаас 19 тамирчин медаль хүртсэн нь өндөр үзүүлэлт гээд олимпийн цикл хоорондын тэмцээн, уралдаанд оролцож, амжилт үзүүлэхийг зорих хэрэгтэй хэмээн багш, дасгалжуулагчдад зөвлөлөө.

Уулзалтын үеэр хүүхдүүд олимпийн наадамд оролцсон талаарх сэтгэгдлээ хуваалцаж, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй дурсгалын зураг авахуулав.

Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо болсон оюуны бэрхшээлтэй хүмүүсийн тусгай олимпын зуны наадмын багц мэдээллийг унших бол дарна уу.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
22 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
2
23 цагийн өмнө
Олимпын эрхийн тэмцээнд оролцох бөхчүүд (эмэгтэй)
3
Өчигдөр
23 настай Дариа Билодид Европын хошой аварга боллоо
санал болгох
1
23 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.