Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Эрүүл чийрэг, урт насладаг хүмүүс яагаад фитнесст явдаггүй вэ?


Манай дэлхийн хамгийн эрүүл чийрэг, урт насалдаг хүмүүсийн амьдарч буй газруудыг хамтад "Цэнхэр бүсүүд" хэмээн нэрийддэг бөгөөд тус бүс нутгийн оршин суугчдын дундаж наслалт дэлхийн дундаж болох 71.4 жилээс хамаагүй өндөр байгаа юм. 

Таймс сэтгүүлийн мэдээлснээр "Цэнхэр бүсүүд"-д дараах таван газар багтаж байгаа аж. Үүнд: 

  • Италийн Сардини арал 
  • Японы Окинава арал 
  • Коста Рикагийн Никоя хойг 
  • АНУ-ын Калифорни мужийн Лома Линда 
  • Грекийн Икария арал багтжээ. 

Эдгээр бүс нутагт оршин суудаг хүмүүсийн амьдралын хэв маягийг судалж үзэхэд фитнесст явах, марафонд гүйх зэрэг нь тэдний эрүүл, урт наслалтын нууцтай төдийлөн холбогдолгүй болох нь тогтоогджээ. Харин амьдардаг орчин, нөхцөл нь тэднийг өдөр тутамдаа тогтмол хөдөлгөөн, бие хүчний дасгал хийхэд хүргэдэгтэй холбоотой гэсэн байна. Өөрөөр хэлбэл, цэцэрлэгээ тордох, гадуур гарахдаа тогтмол алхах, гэр орны ажил хийхдээ механик тоног төхөөрөмжөөс татгалзаж гараар хийх зэрэг нь тэдний эрүүл мэндэд чухал нөлөө үзүүлдэг аж. 

Хүний ухамсартайгаар хийж буй дасгал хөдөлгөөнөөс илүүтэй байгалийн жамаар үүсдэг биеийн хөдөлгөөн нь урт наслалтад нөлөөлдөг гэж судлаачид үзэж байна. Олон хүний хувьд энэ нь таатай сонсогдож болох ч хөдөлгөөнтэй амьдрахад орчин цагийн завгүй амьдралын хэв маяг багагүй хориг саад болж байгаа юм. 100 жилийн өмнө хүн төрөлхтний ердөө 10 хувь нь л суугаа ажил хийдэг байсан бол өнөөдөр тус үзүүлэлт 90 хувь хүртэл өсөж, дэлхий даяараа өдрийн ихэнх цагийг ширээний ард суун өнгөрүүлж байна. 

Гэхдээ энэ нь огт боломжгүй гэсэн үг биш юм. Тогтмол алхах, дугуй унах зэрэг энгийн үйлдээр дамжуулан биеийн дасгал, хөдөлгөөн хийх боломжтой бөгөөд өдөрт доод тал нь 15 минут явган алхахыг мэргэжилтнүүд зөвлөжээ. 

Америкийн Хорт Хавдар Судлалын Нийгэмлэгийн саяхны судалгаанаас үзэхэд долоо хоногт 6 цагийг алхахад зарцуулдаг бол зүрх судасны эмгэг, амьсгалын замын өвчин, хорт хавдраар нас барах эрсдэлийг бууралдаг гэсэн байна. Алхах нь сэтгэцийн эрүүл мэндэд ч эерэг нөлөөтэй аж. Өдөр тутамдаа тогтмол алхдаг хүмүүс аливаа сэтгэцийн өвчлөлд өртөх магадлал 40 хувиар бага байдаг гэж Шведийн Каролинскийн хүрээлэнгийн эмч, сэтгэл мэдрэлийн мэргэжилтэн Андерс Хансен ярьжээ. 

Гадуур явахдаа алхах боломж хомс байдаг бол ажлын цагаар тогтмол завсарлаж, босож алхах, цэвэр агаар амьсгалах зэргээр жижиг үйлдлүүдийг өдөр тутмын зуршил болгохыг зөвлөжээ. 

Эх сурвалж: We Forum

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
2
7 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
2024.04.18
ХХ зууны эхэн үеийн фитнес
санал болгох
1
10 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.