Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Эцэг эх нь 3 настай хүүгээ худалдсан ч өвөө нь тасралтгүй хайж ач хүүгээ олжээ


120 мянган юань буюу 18 мянган доллараар зарагдсан гурван настай хүү жил гаруй хугацаанд гэр бүлээсээ холдсоны эцэст дахин өвөө, эмээтэйгээ уулзжээ. Фэнь ач хүүгээсээ сураг тасарснаас хойш тасралтгүй эрэл хайгуул хийж, эцэст нь Цагаан сараар дахин уулзсандаа хэмжээлшгүй баяртай байгаа тухай Epoch Times мэдээлсэн байна.

Хүү 2015 оны долоодугаар сард төрсөн бөгөөд эх нь хүүгээ найман сартай байхад нь хөхнөөс гаргаж, Фузянь мужид амьдардаг өвөө, эмээд нь орхидог болжээ. Эцэг эх нь өдрийн цагаар хүүгээ орхиж яваад орой нь ирж авдаг байв. Харин 2018 оны нэгдүгээр сарын 14-нд хүүгээ авч явснаас хойш дахиж авчраагүй тул Фэнь санаа зовж, ач хүүгээ хайж эхэлсэн байна. 

Энэ хугацаанд хүүгийн эцэг хар тамхи тээвэрлэсэн хэргээр шоронд хоригдсон байна. Фэнь хүүтэйгээ уулзахаар очих бүртээ ач хүүд нь юу тохиолдсон тухай асууж байсан бөгөөд эцэг нь өнгөрсөн оны 12-р сард л хүүг худалдсан тухай анх ам нээжээ. Тэрээр хүүхэд өсгөх санхүүгийн чадамжгүй учраас ийм шийдвэр гаргасан хэмээгээд хүүхэдтэй болох боломжгүй хосод 120 мянган юаниар худалдсан гэдгээ мэдүүлжээ. Фэнь уг мэдээллийг цагдаад өгч, эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай явуулснаар нэгдүгээр сарын 16-нд хүүг эсэн мэнд олжээ. 

Дашрамд дурдахад, Хятад улсад хүний наймааны хохирогч болсон хүүхдүүдийн тоон мэдээлэл тодорхойгүй байдаг. Quartz сайтын мэдээлснээр жилд дунджаар 20-200 мянга хүртэлх хүүхэд хүний наймааны золиос болдог гэх тооцоо гаргажээ. Гэвч хүүхэд худалдаалсан гэмт хэрэгт эцэг эх нь холбогдсон тохиолдол цөөнгүй гардаг тул хохирогч хүүхдүүдийн мэдээллийг гаргах, цагдаагийн байгууллагад мэдээлэх боломж хомс байдаг гэжээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
2
16 цагийн өмнө
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
3
3 өдрийн өмнө
Кайли Женнерийн Khy жинстэй танилц
санал болгох
1
18 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
4
1
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

zochin 2019.02.12 203.91.115.244

aimar ym, iim hunii etseg eh bhu

0 Хариулах