Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Одоогоор 150 сая хүн "Faceapp"-д зураг, нэрийн мэдээллээ алдаад байна гэв


Сүүлийн үед хүмүүс Faceapp-ийг ашиглаж одоо болон ирээдүйд ямар харагдахаа харьцуулан харж, түүнийгээ онлайн орчинд хуваалцаж байна. Форбес сэтгүүлийн мэдээлснээр 100 гаруй сая хүн одоогоор уг аппликейшнийг утсандаа суулгаад байгаа гэнэ. Мөн Faceapp нь дэлхийн 121 улсад хамгийн идэвхтэй ашиглагддаг, iOS болон App Store-оос хамгийн их татагдсан аппликейшнүүдийн нэг болоод байна гэжээ. 

Үүнээс гадна тус аппликейшний мэдээллийн санд 150 сая хэрэглэгчийн зураг, нэр, байршлын мэдээлэл цугларсан талаар аюулгүй байдлын мэргэжилтнүүд анхааруулжээ. Өөрөөр хэлбэл, Faceapp дээр пост хийж, шэйрлэсэн тохиолдолд дээрх мэдээлэл нийтэд ил болох тул аль нэг этгээд  хувь хүний мэдээллийг хэзээ ч, ямар ч зорилгоор ашиглах эрсдэлтэй гэсэн үг юм. Үүнээс гадна Faceapp аппликейшний лицензийг эзэмшигч компани ч хэрэглэгчийн мэдээллийг урвуугаар ашиглах боломжтой гэжээ. 

Өмнө нь үүнтэй төстэй хэд хэдэн аппликейшн трэнд болж байсан бөгөөд олонхи нь хэрэглэгчийн мэдээллийг цуглуулах зорилготой байсан гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. 

Эх сурвалж: Forbes

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
2024.04.18
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
2024.04.09
Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.