Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Fact check: Хятадын цэрэг Хонконгийн хил рүү ойртож байна гэх мэдээлэл үнэн үү?


Хонконгчууд өнгөрсөн зургаадугаар сарын эхээр гэмт хэрэгт холбогдсон иргэдийг Хятадад шилжүүлж шүүлгэх хуулийн төслийг эсэргүүцэн анх тэмцэж эхэлсэн билээ. Уг эсэргүүцлийн жагсаал хоёр сар үргэлжилж байгаа бөгөөд нөхцөл байдал ч хурцдаж буйг олон улсын ажиглагчид хэлж байна. Мөн Бээжин хонконгчуудын тэмцлийн эсрэг ямар арга хэмжээ авахыг олон улсын зүгээс анхааралтай ажиглаж байгаа юм. 

Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Хятадын засгийн газрын цэрэг Хонконгийн хил рүү ойртож байгаа гэх мэдээллийг тагнуулын байгууллагаасаа авсан хэмээн твиттерт жиргэжээ. Мөн Хонконгийн хилээс 27 км-ийн (17 миль) зайтай байрлах Шэньжэнь хотоор Хятадын цэргийн танк явж өнгөрч буй дүрс бичлэг Хятадын олон нийтийн сүлжээнд тараад байна. 

Харин Euronews үнэхээр Хятадын цэргийн цуваа Хонконгийн хил рүү явж байгаа эсэхийг баталгаажуулахаар дээрх дүрс бичлэгийг нягталж үзжээ. Дүрс бичлэгт өвөрмөц архитектор бүхий цэнгэлдэх хүрээлэн, шовх оройтой өндөр барилга харагдсан бөгөөд Google-ийн сансраас авсан газрын зурагтай тулгаж үзэхэд уг байгууламж нь Шэньжэнь хот дахь Bay Sports Center Stadium мөн болох нь тогтоогджээ.

Түүнчлэн Хятадын Засгийн газар ойролцоогоор 6000-10000 мянган цэргийг Хонконг руу илгээсэн байх магадлалтай гэж The Guardian сайт мэдээлжээ. 

Хятадын хэвлэлүүд өнгөрсөн хугацаанд Хонконг дахь эсэргүүцлийн жагсаалыг "үймээн самуун, бослого" хэмээн тодорхойлж, тэмцлийг намжаах зорилготой мэдээ нийтлэл, дүрс бичлэгийг нийтэлж байсан юм. Гэвч хонконгчууд Бээжингээс өгч буй "хатуу" сануулгыг үл хайхран жагсаалаа өрнүүлж байгаа тул Хятадын эрх баригчид Хонконг дахь тэмцлийг хүч хэрэглэн зохицуулж магадгүй гэж ажиглагчид үзэж байна. 

Эх сурвалж: Euronews

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
2
Өчигдөр
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Өчигдөр
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
санал болгох
1
6 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
6
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.08.14 103.10.22.84

танк биш хуягт л даа

0 Хариулах