Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Фэйсбүүк хэрэглэгчдийн мэдээлийг авч, төлбөр төлдөг аппликэйшн гаргажээ


Хэрэглэгчид өрсөлдөгч компаниудын аппликэйшнийг хэрхэн ашиглаж буй талаарх мэдээллээ Фэйсбүүк компанид худалдах боломж бүрджээ. Тус компани өчигдөр хэрэглэгчдийн мэдээллийг Фэйсбүүк рүү дамжуулах зорилготой Study хэмээх шинэ аппликэйшнийг танилцуулсан байна. Уг аппликэйшнийг утсандаа татаж авсан тохиолдолд тухайн хэрэглэгч гар утсандаа буй бусад аппликэйшнийг хэрхэн ашигладаг, хэр их цагаар ашигладаг гэх мэт мэдээллийг Фэйсбүүк рүү дамжуулах юм байна. 

Өмнө нь Фэйсбүүк 13-35 насны хэрэглэгчдийн мэдээлэл цуглуулж, сар тутам 20 хүртэлх долларын төлбөр төлөх Facebook Research нэртэй аппликэйшн гаргахаар ярьж байсан ч Apple компанитай тохиролцоонд хүрч чадаагүй тул уг төсөл зогсжээ. Харин Фэйсбүүк компани шинээр гаргаад буй Study аппликэйшний цуглуулж буй датаны талаарх мэдээллийг хэрэглэгчдэд нээлттэй, ил тод байлгах тал дээр анхаарч байна гэж The Guardian сайт мэдээлжээ. Харин Apple компани "Хэрэглэгчийн утсан дахь бусад аппликэйшнүүдийн талаарх аналитик мэдээллийг зар сурталчилгаа болон маркетингийн зорилгоор ашиглахыг хориглоно" гэсэн заалттай байдаг тул Study аппликэйшн iPhone барьдаг хэрэглэгчдэд хүрч чадахгүй бололтой. Тиймээс Study аппликэйшн нь Google-ийн Play Store байршиж байгаа бөгөөд 18-аас дээш насны хэрэглэгчид л татаж авч, ашиглах боломжтой аж. 

Фэйсбүүк компани Study аппликэйшний нээлтийн үеэр "Энэ ажил нь Фэйсбүүкийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сайжруулахад чухал үүрэгтэй гэж бид итгэж байна. Түүнчлэн хүмүүсийн мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж,  хэр удаан хадгалах талаар хэрэглэгчид бүрэн мэдээлэлтэй байх хэрэгтэй" гэж мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: The Guardian

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.18
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
2
2024.04.09
Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв
3
2024.04.04
Apple компани гэрийн туслах робот бүтээх ажлыг нууцаар хийж байгаа гэв
санал болгох
1
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
2
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар
3
2024.04.17
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
2
0
1
0
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.06.13 202.9.43.144

Монголоос энэ апп г ашиглаж болохгүй юм байна. Бидний мэдээлэл тэдэнд тийм ч их хэрэгтэй биш бололтой

0 Хариулах


Зочин 2019.06.25 66.181.167.231

ойлгомжтой шүү дээ. бид хэн ч биш.

1 Хариулах