Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Фэйсбүүк мессенжерээр явуулсан зурвасаа 10 минутын дотор устгах боломжтой болно


Хүн бүхэнд л илгээх товчийг дармагцаа “Дэмий зүйл хийчихлээ дээ” гэж харамсах, ичих, санаа зовох үе байдаг шүү дээ. 

Тэгвэл Фэйсбүүк мессенжерийн хэсэгт тун удахгүй “Remove for everyone” тохиргоо нэмэгдэх гэж байгаа тухай Techcrunch сайт мэдээлжээ. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч зурвас илгээснээс хойш 10 минутын дотор уг зурвасыг устгах боломжтой болох юм байна. Илгээсэн зурвас дээр дарахад “Remove for you” эсвэл “Remove for everyone” гэсэн хоёр тохиргооноос сонгох гэнэ. Хэрэв та эхний тохиргоог сонговол зурвас зөвхөн таны инбоксоос устгагдана. Харин хоёр дахь тохиргоог сонговол зурвас бүх хүний инбоксоос (групп чат руу илгээсэн тохиолдолд) устгагдах аж. Хамгийн чухал нь хүлээн авагч уншихаас өмнө урьтаж устгах хэрэгтэй бөгөөд хэрэв зурвасыг илгээсэн даруйд хүлээн авч уншсан бол буцаах боломжгүй гэсэн үг юм. 

Дашрамд дурдахад өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сараас эхлэн Фэйсбүүк мессенжерт “unsend” функц нэвтрэх тухай яриа гарч эхэлсэн юм. Techcrunch сайтын мэдээлснээр өнгөрсөн аравдугаар сараас эхлэн Фэйсбүүк компани урьдчилсан туршилтууд хийж эхэлжээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
2024.04.18
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
2024.04.09
Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв
санал болгох
1
23 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
0
3
1
0
1
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.