Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Фэйсбүүк мессенжерт тухайлсан нэг зурваст хариу бичих боломжтой болжээ


Заримдаа найзууд чинь фэйсбүүкийн групп чатад маш олон зурвас биччихсэн, та алийг нь ч уншиж амжаагүй байгаа тохиолдолд багахан "асуудал" үүсдэг шүү дээ. Та бүх харилцан ярианы араас хариугаа бичих шаардлага гарна, зарим тохиолдолд өөр асуултад хариулсныг тань мэдэхгүй буруугаар ойлгох нь ч бий. 

Тэгвэл Фэйсбүүк энэ асуудлыг шийдвэрлэж, мессенжерт тухайлсан нэг зурваст хариу бичих боломжтой болгожээ. Өөрөөр хэлбэл, фэйсбүүк постны дор хүссэн хүнийхээ сэтгэгдэлд хариу бичдэгтэй адилхан болж байгаа гэсэн үг юм. Мэдээж ганцхан групп чат биш хоёр хүний харилцан ярианд ч энэ функцийг ашиглах боломжтой. Мөн GIF зураг, видео, фото, текст гээд ямар хэлбэртэй байхаас үл шалтгаалан тухайн зурваст тусад нь хариу бичиж болох юм байна. Ингэхийн тулд тухайн зурвас дээр удаан дарахад л хангалттай гэжээ. 

Гэхдээ газарзүйн байршлаас шалтгаалж монгол хэрэглэгчид уг шинэчлэлийг хэд хоногийн дараа ашиглах боломжтой болно гэдгийг анхаараарай. 

Хэрэв та сүүлийн үед фэйсбүүк мессенжерт гарсан бусад шинэчлэлүүдийн талаар мэдэхийг хүсвэл дараах мэдээллийг уншаарай. 

Фэйсбүүк мессенжертээ хэрхэн "dark mode"-ийг идэвхжүүлэх вэ?

Фэйсбүүк мессенжерээр явуулсан зурвасаа 10 минутын дотор устгах боломжтой болно

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
2
2024.04.09
Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв
3
2024.04.04
Apple компани гэрийн туслах робот бүтээх ажлыг нууцаар хийж байгаа гэв
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
1
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.