Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Фэйсбүүкийг хуулийн байгууллага шалгаж, томоохон захирлууд нь ажлаасаа гарав


Фэйсбүүк компанийн хувьд энэ долоо хоног таагүй үйл явдлаар дүүрэн байна. Өнгөрсөн лхагва гарагт Фэйсбүүкийн мэдлийн томоохон сошиал флатформууд болох Фэйсбүүк, Инстаграм, WhatsApp үйл ажиллагаа доголдож, хэрэглэгчдийн сэтгэлийг гонсойлголоо. Уг тасалдал нь серверийн тохиргоог өөрчилснөөс үүдэлтэй хэмээн компанийн зүгээс товч тайлбар хэлснийг олон нийт хангалтгүй гэж үзэн, Фэйсбүүкийг илүү нээлттэй байхыг шаардсан юм. 

Тэгвэл энэхүү үйл явдлын араас тус компанитай холбоотой дахин хоёр ч дуулиан дэгдээд байна. Тодруулбал, АНУ-ын хууль хяналтын байгууллагууд Фэйсбүүкийг 150 орчим компанитай нууц гэрээ байгуулж, хэрэглэгчдийн мэдээллийг дамжуулсан гэх хэрэгт буруутган шалгаж эхэлжээ. Тэдгээрийн дотор ухаалаг гар утас, дижитал төхөрөөмж үйлдвэрлэгч хоёр том компани багтсан гэж Нью-Йорк Таймс мэдээлсэн байна. 

Энэ дуулианы араас Фэйсбүүкийн бүтээгдэхүүн хариуцсан захирал Крис Кокс, WhatsApp-ын дэд ерөнхийлөгч Крис Даниелс нар компанийг орхиж буй тухай мэдээлэл цацагдлаа. Тэд хоёул жил гаруйн өмнө тушаал дэвшиж, одоогийн албанд томилогджээ. 

Тухайлбал, Крис Даниелс сүүлийн нэг жилийн хугацаанд WhatsApp-ыг удирдаж байсан бөгөөд Инстаграм, Мессенжер, Whatsapp-ийг нэгтгэн апп хооронд мэдээлэл солилцдог, мессеж бичих боломжтой болгох Зукербергийн төлөвлөгөөтэй санал нийлээгүй нь компанийг орхих шалтгаан болсон бололтой. Харин Крис Кокс бол Фэйсбүүкийн хамгийн анхны 15 инженерийн нэг билээ. Тэрээр бүтээгдэхүүн хариуцсан захирлаар томилогдохоос өмнө Фэйсбүүкийн үндсэн аппын хөгжүүлэлтэд голлон ажиллаж байжээ. Зукербергийн мэдэгдэлд дурдсанаар, "Крис сүүлийн жилүүдэд шинэ зүйл дээр ажиллахыг хүсэж байсан. Гэвч компанийн хувьд одоогийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сайжруулах нь бидний гол зорилго. Тиймээс Крис ийм сонголт хийсэн" гэжээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
3 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
20 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
22 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
2
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.