Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

FIBA 3x3: Дэлхийн гранпри тэмцээнд “Улаанбаатар ММС Энержи” буюу ази тивийн баг анх удаа аварга болов


Ази тивийн баг анх удаа Дэлхийн гранприд түрүүллээ. Тодруулбал, Монгол Улсын "Улаанбаатар ММС Энжержи" баг ФИБА3х3-ын энэ улирлын хамгийн сүүлийн Дэлхийн гранпри Жэжүгийн гранприд 13:10 харьцаатай Словений "Пиран" багийг хожиж аварга боллоо.

Гэрэл зургийн эх сурвалж: "Mongolian 3x3 Basketball Association/MGL3x3" хуудас.

Өнгөрсөн амралтын өдөр БНСУ-ын Жэжүд үргэлжилсэн дэлхийн гранпри тэмцээнд манай багийнхан АНУ-ын "Нью-Йорк Харлем", БНСУ-ын "Инжэ" багтай нэг хэсэгт орсон. "Улаанбаатар ММС Энжержи" баг АНУ-ын "Нью-Йорк Харлем" багт хожигдож, "Инжэ" багийг хожиж хэсгээсээ 2-р байраар гарсан. Улмаар хасагдах шатанд дэлхийд эрэмбээрээ тэргүүлдэг Сербийн "Земун" багийг 17:16 харьцаатайгаар ялж, шөвгийн дөрөвт ОХУ-ын "Нева" багийг хожиж аваргын төлөө шалгарсан. Ингээд аваргын төлөө 13:10 харьцаатай Словенийн Пиран багийг хожиж аварга болов. Энэ тэмцээнд түрүүлснээр манай баг 15 мянган ам.долларын шагнал хүртсэн төдийгүй Саудын Арабын их дуулгад оролцох эрхээ бататгалаа. Манай тамирчид энэ сарын 09-ний лхагва гарагт эх орондоо ирэх юм байна.

Түүнчлэн Жэжүгийн Дэлхийн гранпригийн хамгийн үнэ цэнэтэй тоглогч буюу MVP-гээр "Улаанбаатар ММС Энержи" багийн тоглогч ОУХМ Даваасамбуугийн Дэлгэрням шалгарлаа.

Видео: Аваргын төлөө Словений Пиран багтай хэрхэн тоглосныг эндээс үзээрэй.


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Олимпын хошой алтан медальт Юи Охаши "Парис-2024" олимпод оролцох эрхээ авлаа
2
4 цагийн өмнө
Ах дүү Абэ нар Анталъяд ялалтын цувралаа үргэлжлүүлэх үү?
3
5 цагийн өмнө
23 настай Сандро Тоналиг 50 удаа бооцоо тавьсан хэрэгт буруутгалаа
санал болгох
1
2 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
23 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0