Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

FIBA 3x3: Манай улсын сагсан бөмбөгийн эмэгтэй баг Олимпод орох эрхээ авлаа


Монгол Улс түүхэндээ анх удаа багийн спортоор Олимпод оролцох эрхээ авлаа. Тодруулбал, FIBA 3x3 төрөлд манай улсын эмэгтэй шигшээ баг "Токио-2020" олимпийн наадамд оролцохоор болж байна. Манайхан багаа Д.Ганзул, Б.Болор-Эрдэнэ, Э.Чимэддолгор, Б.Солонго нараар бүрдүүлсэн юм.

Сагсан бөмбөгийн “Токио-2020” олимпийн эрх авсан орнуудыг дөнгөж сая зарласан бөгөөд Монголын эмэгтэй сагсан бөмбөгчид “Токио-2020” олимпийн наадамд өрсөлдөх эрх албан ёсоор авсан гэсэн үг. Мөн ОХУ, Румын, БНХАУ-ын сагсан бөмбөгийн эмэгтэй багууд олимпийн эрх авав.

Япон улс зохион байгуулагч орон учраас давуу эрхээ эдэлж, цагаан хуудсаар эрэгтэй багаа оролцуулахаар болжээ. Тиймээс манай шигшээгийн эрэгтэй баг чансаагаараа олимпийн эрх авах боломжгүй болсон.

Гэхдээ бидэнд Олимпийн эрх авах хоёр ч тэмцээн бий. Энэ удаа эрэгтэйчүүдийн ангилалд Серби, ОХУ, БНХАУ, Японы сагсан бөмбөгчид олимпод оролцох эрхээ авлаа.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Кисэносатогийн дэвжээг хураах уу?
2
2 цагийн өмнө
Д.Цолмон Азийн АШТ-ий хүрэл медаль хүртлээ
3
8 цагийн өмнө
Чөлөөт бөх: Чамизогийн барилдааныг шүүсэн шүүгчдийг шийтгэлээ
санал болгох
1
6 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.