Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Финландын эрдэмтэд агаараас хүнс гаргаж авчээ


Финландын эрдэмтэд хүнсний үйлдвэрлэлд хувьсгал авчрах хоолны шинэ орцыг бий болгоод байна. Хельсинки хотод төвтэй Solar Foods компани Солеин (Solein) гэх уургийн шинэ эх үүсвэрийг гарган авчээ. Энэ нь бусад уургийн бэлдмэлийн нэгэн адил ямар нэгэн мэдэгдэхүйц амтгүй бөгөөд бүх төрлийн хөнгөн зууш, хоолонд хольж идэх боломжтой гэнэ. Солеин уургийг тусгайлан бэлдсэн шингэн бүхий саван дахь микробыг ургуулах байдлаар гаргаж авдаг ба уг аргачлал нь шар айраг исгэх үйл явцтай төстэй аж. Гэхдээ микробуудыг зөвхөн устөрөгчийн бөмбөлөг, нүүрстөрөгчийн давхар исэл, тэжээл, витаминаар хооллодог гэжээ. Харин эдгээрийг ердөө агаар, ус, цахилгаан ашиглан гаргаж авдаг байна.   

2017 онд Финландын Үндэсний судалгааны хүрээлэнд ажиллаж байсан эрдэмтэд нэгдэн Solar Foods компанийг үүсгэн байгуулжээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Паси Вайникка "Дэлхийг уур амьсгалын өөрчлөлтөөс аврахын тулд хүнс үйлдвэрлэлийг хөдөө аж ахуйгаас салгах хэрэгтэй" хэмээгээд нунтаг уургийг тун удахгүй лабораторид ургуулсан махтай адил өдөр тутмын хүнсэнд хэрэглэдэг болно гэж ярьжээ. 

Solar Foods компанийн хэлж буйгаар, Солеин уураг нь махнаас 100 дахин бага байгальд орчинд сөрөг нөлөөтэй, ургамлын гаралтай уургаас 10 дахин илүү тэжээллэг, үйлдвэрлэх явцад 10 дахин бага ус ашигладаг гэжээ. Тус компанийн туршилтын үйлдвэр одоогоор өдөрт 1 кг нунтаг уургийг гаргаж авах хүчин чадалтай ба 100 гр уураг гаргаж авах өртөг 5-6 доллар болдог гэжээ. Solar Foods компани эл уургийг 2021 оноос эхлэн зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байна. 

Дашрамд, өсөн нэмэгдэж буй дэлхийн хүн амын хүнсний хэрэгцээг хангах улам бүр хүндрэлтэй болж байна. Учир нь, хүнс үйлдвэрлэлийн салбар уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их нөлөө үзүүлж байна. Тухайлбал, хөдөө аж ахуйн салбар хүлэмжийн хийн хамгийн том эх үүсвэрт тооцогдож байгаа бол мал аж ахуй  хүлэмжийн хийн ялгаруулалтын 14.5 хувийг эзэлж байгаа юм. 

Эх сурвалж: CNN

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
1 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
1 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
1 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.