Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Финландын хамгийн залуу ерөнхий сайд Санна Марины тухай 5 баримт


Финландын эрх баригч Социал Демократ нам өчигдөр хуралдаж, 34 настай Санна Мариныг Финландын ерөнхий сайдаар томиллоо. Санна Марин нь Финландын гурав дахь эмэгтэй Ерөнхий сайд, эл албанд томилогдсон дэлхийн хамгийн залуу улс төрч боллоо.  

Дашрамд дурдахад, арванхоёдугаар сарын 12,13-нд Бельгийн нийслэл Брюссель хотноо Европын Холбооны удирдагчдын ээлжит уулзалт болох тул Финландын хууль тогтоогчид тэрнээс өмнө Санна Марины Засгийн газрын албан ёсоор томилно гэж ажиглагчид мэдээлж байна. Ингээд хамгийн залуу ерөнхий сайд Санна Маринтай холбоотой баримтуудыг хүргэе.



1. Санна Марин 1985 онд Хельсинки хотод төрсөн бөгөөд ижил хүйстэн гэр бүлд өсчээ. Марин ижил хүйстэн ээжтэйгээсээ болж нийгмийн ялгаварлалд өртөж байсан тухайгаа хэвлэлд ярьж байжээ. Өдгөө тэрбээр нөхөр, хүүхдийн хамт амьдардаг аж. 

2. Тэрбээр 2012 онд Тампере Их сургуульд удирдлагын шинжлэх ухааны чиглэлээр баклаврын зэргээ хамгаалжээ. 

3. Санна Марин 27 настайдаа анх орон нутгийн сонгуульт албан тушаалд сонгогдсоноор улс төрд хөл тавьсан бөгөөд 2015 оноос парламентийн гишүүний албыг хашиж байгаа юм. Санна Марин өнгөрөгч зургаадугаар сард Финландын Тээвэр, харилцаа холбооны сайдаар томилогджээ.

4. Сонирхолтой нь, Финландын одоогийн засгийн газар таван намын эвслээс бүрдэж байгаа бөгөөд тавуулаа эмэгтэй намын даргатай юм байна. Мөн тэдний гурав нь 35-аас доош настай залуухан улс төрчид аж. Тодруулбал, Зүүний холбоог тэргүүлэгч Ли Андерсон 32 настай, Ногоон холбооны тэргүүлэгч Мария Охисало 34 настай, Төв намын Катри Кулмани 32 настай, Шведийн Ардын намын дарга Анна-Мажа Хенрикссон 55 настай юм байна. 

5. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Финландын төрийн өмчит "Пости" шуудангийн компанийн ажилчид хоёр долоо хоногийн ажил хаялт зарлажээ. Улмаар энэ нь бусад салбарынхныг ажил хаяхад нөлөөлсөн байна. Финландын Үйлдвэрчний эвлэлийн мэдээлснээр, ажил хаялтын уршгаар компаниуд 550 сая долларын алдагдал хүлээгээд байна гэжээ. Дээрх нөхцөл байдал нь өнгөрөгч зургаадугаар сард томилогдсон ерөнхий сайд Антти Риннег огцроход нөлөөлсөн юм. Сонирхолтой нь, Финландын одоогийн засгийн газар таван намын эвслээс бүрдэж байгаа бөгөөд тавуулаа эмэгтэй намын даргатай юм байна. Мөн тэдний гурав нь 35-аас доош настай залуухан улс төрчид аж.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
23 цагийн өмнө
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
2
Уржигдар
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Уржигдар
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
санал болгох
1
22 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.