Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Финляндын Ерөнхийлөгчийн гэр бүл модоор хийсэн, дахин боловсруулах боломжтой хувцас өмсдөг болжээ


Дэлхийн цаг агаарын өөрчлөлт, хог хаягдлын хэмжээнд сөргөөр нөлөөлж буй салбаруудын нэг нь хувцас үйлдвэрлэл юм. Химийн бодис ихээр агуулсан, хямд материал бүхий хувцас нь цөөхөн удаа өмсөгдөж, удалгүй хог хаягдлын эгнээ рүү шилжиж байгаа нь дэлхий нийтийн санааг зовоож байна. Хэрэв хүмүүс өнөөгийн нөхцөл байдлыг өөрчлөхгүй бол 2030 он гэхэд хувцас үйлдвэрлэлийн салбарын дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд үзүүлэх нөлөөлөл 49 хувиар нэмэгдэх эрсдэлтэй байна гэж судлаачид үзэж байгаа юм. 

Тэгвэл энэ нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд улс бүр тодорхой алхам хэрэгжүүлж, байгальд ээлтэй хувцас үйлдвэрлэлийг дэмжихийг зорьж байна. Тухайлбал, Финляндын Ерөнхийлөгч Саули Ниинистё, тэргүүн хатагтай Женни Хаукио нар саяхан Финляндын Тусгаар тогтнолын өдрийн хүлээн авалтад оролцохдоо хус модоор хийсэн, дахин боловсруулах боломжтой хувцас өмссөн нь иргэдийн талархалыг хүлээжээ. 

Уг хувцсыг Аалто болон Хельсинкийн Их сургуулийн хамтран боловсруулсан Ioncell технологиор хийжээ. Энэ нь мод, сонин, картон, хуучин даавуу зэрэг материалуудыг ямар нэгэн химийн бодис ашиглахгүйгээр нэхмэл утас, даавуу болгох технологи юм. Ийм материалаар хийсэн хувцсыг дахин боловсруулах боломжтойгоос гадна ердийн хувцастай харьцуулахад байгаль орчинд үзүүлэх хор хөнөөл нь хамаагүй бага аж. Мөн материал нь задралд орохдоо байгаль орчинд сөргөөр нөлөөлөх микроплазм ялгаруулдаг юм байна. 

Энэхүү технологи одоогоор хөгжүүлэлтийн шатанд явж байгаа бөгөөд 2020 он гэхэд зах зээлд нийлүүлэх туршилтын үйлдвэрлэлийг явуулахаар төлөвлөж байгаа гэнэ. 

Таныг байгальд ээлтэй хэрэглээнд уриалах хувцас үйлдвэрлэлтэй холбоотой 10 баримт 

  1. Дэлхий даяар жил бүр 80 орчим тэрбум шинэ хувцас үйлдвэрлэгдэж байна. Энэ нь 20 жилийн өмнөх хүн төрөлхтний хэрэглээтэй харьцуулахад 400 хувиар өссөн үзүүлэлт юм. 

  2. Эмэгтэйчүүд өөрт буй хувцасныхаа 20 хувийг бараг өмсдөггүй бөгөөд тэдгээрийн үнэ өртгийг тооцвол ойролцоогоор 550 доллартай тэнцэх аж. 

  3. Ердийн хувцсыг хүмүүс дунджаар 50 гаруй удаа өмсөж, нэг жил хадгалдаг бол фаст фэшн хувцсыг ердөө 5 удаа өмсөж, 35 өдөр л хадгалдаг гэнэ. 

  4. Монголын Avant брэнд энэ жил #Basic50 нэртэй охид бvсгvйчvvдэд зориулсан едер тутмын загварын коллекци гаргасан бөгөөд 100 хувь дотоодын малын ноосоор хийсэн тул биед харшлах зүйлгүйгээс гадна эдэлгээ удаантай аж. Сонирхуулахад, Avant брэндээс үйлдвэрлэн гаргадаг хүүхдийн хувцасны эдэлгээ 3 жилээс дээш байдаг гэжээ. 

  5. Хувцас үйлдвэрлэлийн хэрэглээ цаашид өсөх хандлагатай байгаа бөгөөд 2025 оны гэхэд хувцасны салбарын борлуулалт 2.1 их наяд долларт хүрэх төлөвтэй байна.

  6. Хэрэв хүмүүс өнөөгийн нөхцөл байдлыг өөрчлөхгүй бол 2030 он гэхэд хувцас үйлдвэрлэлийн салбарын дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд үзүүлэх нөлөөлөл 49 хувиар нэмэгдэх эрсдэлтэй байна. 

  7. Хувцас үйлдвэрлэлийн салбараас гарч буй нүүртөрөгчийн хэмжээ 2030 он гэхэд 2.8 тэрбум тоннд хүрэх төлөвтэй байна. Энэ нь 230 сая машины нэг жилд ялгаруулдаг утаатай тэнцэнэ. 

  8. Хувцас үйлдвэрлэхэд ашигладаг материалын 1-ээс бага хувийг л дахин боловсруулдаг. 

  9.  Судлаачдын үзэж байгаагаар хувцас үйлдвэрлэхэд хэрэглэдэг 2400 бодисын 30 орчим хувь нь хүний эрүүл мэндэд эрсдэл учруулах аюултай. 

  10. Зургаан миллениал (16-34 насныхан) тутмын нэг нь худалдаж авсан хувцсаа 2 жил хүрэхгүй хугацаанд өмсөөд хаягдаг. 

Эх сурвалж: We Forum

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
2
11 цагийн өмнө
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
3
3 өдрийн өмнө
Кайли Женнерийн Khy жинстэй танилц
санал болгох
1
14 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.