Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Форрест Гамп" киноны энэтхэг хувилбарыг хийнэ


Америк киног дахин хуулбарлаж хийх тохиолдол Болливудын ертөнцөд трэнд болоод байна. 2017 онд нээлтээ хийж байсан "Chef", 2014 оны "Bang! Bang!" зэрэг кинонуудыг энд дурдаж болох юм. 

"Форрест Гамп" киноны Энэтхэг хувилбарыг Адвайт Чандан найруулах бөгөөд тэрбээр "Secret Superstar" 2017 киног найруулж байсан туршлагатайгаас гадна Энэтхэгийн хамгийн алдартай кино бүтээлүүдийн нэг болох "Like Stars on Earth" гэх киноны продакшн менежерээр ажиллаж байжээ. Тус киноны гол дүрд тоглож байсан Аамир Хан 54 насныхаа ойн төсөл болгож уг кинонд жүжиглэхээр болжээ. 

"Би Paramount компанийн зүгээс зөвшөөрөл авсан. Надад Форрест Гампийн зохиол ямагт таалагддаг байсан. Энэ дүрийн тухай үнэхээр гайхалтай түүх. Үргэлж сайхан мэдрэгддэг кинонуудын нэг. Бас гэр бүлээрээ үзэж болох, бүх хүнд зориулсан кино" гэж Аамир Хан нэгэн ярилцлагадаа дурджээ.

Түүхийг эргэн сөхөхөд киноны гол дүрд тоглож байсан Том Хэнкс тус дүрээрээ ОСкарын шагнал хүртэж байснаас гадна тус кино Шилдэг кино бүтээл, Шилдэг найруулагч, Шилдэг сэдэвлэгдсэн бүтээл, Шилдэг эффект, Шилдэг эвлүүлэг зэрэг төрлүүдэд Оскарын эзэн болж байсан юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
холбоотой мэдээ
1
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
2
2024.04.10
Joker: Folie à Deux киноны эхний трейлер цацагдлаа
3
2024.04.09
Dreamers' Day: "The Two of Us" киног үзэх 8 шалтгаан
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
2
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.03.18 192.82.66.25

tiim uu tegwel bujigley ntr hahahaha marzan setguulch shuu

0 Хариулах