Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Фото: Бишрэлт Бьюти брэндийн "Үнэртний үлгэрийн ертөнц"-д саатаарай


Үнэртэн, тансаг сүрчиг, сэтгэл сэргэм сайхан үнэр...  Дурсамж гэх зүйл үнэрийг дагаад л орж ирдэг нь ямар сонин бас сайхан бэ? Энэ удаа бид Шангри-Ла моллын нэг давхарт байрласан нэгэн сонирхолтой газар хүрэлцэн ирэв. Шил толь болсон том дэлгүүрийн голд яг л тэр ертөнцөөс тасрах өөр нэгэн орчин бүрдүүлчихсэн мэт санагдсаныг дуулгах нь зүйтэй биз ээ.

Энд очиход л дээрх гурван төрлийн өөр ертөнцийг мэдрүүлэх гурван брэндийн үнэртнүүд байрлаж байв. Тансаг буюу "luxury" мэдрэмжийг мэдрүүлэх энэ үнэртнүүдээс та бүгдийг нь үнэрлэж болохоос гадна хүссэн хүн бүхэн хүрд эргүүлээд гарын бэлэг, хөнгөлөлт ч хожих боломжтой аж.

Дөрөвдүгээр сарын 1-7-ны хооронд энд үнэртнүүд байрлах бөгөөд та амжиж заавал нэг очоорой. Учир нь энд эрэгтэй болон эмэгтэй гээд бүх хүмүүст зориулсан шинэхэн үнэртнүүд байрлаж байна.


Энэхүү Pop-Up Store дээр мөн хүрэлцэн ирсэн хүмүүс маань зураг хөргөө авахуулж сошиал ертөнцөд цацахаа мартав аа. Тухайн брэнд болгоны нэрийг болон Бишрэлт Бьюти гэсэн үгсийг "hashtag" хийвэл брэндийн зүгээс азтан шалгаруулж үнэртэй ус бэлэглэнэ гэнэ! Мөн ирээд хөгжилтэй тоглоомууд тоглоод ялах юм бол шууд л үнэртэн хожих боломжтой.

Загвар өмсөгч С.Батцэцэг: Би үнэртэн авах бол ямар ч үед Бишрэлтийг л зорьдог. Хамгийн чанартай, баталгаатай байдаг. Бас олдохгүй үнэртэн гэж бараг л байхгүй шүү дээ. Надад энэ pop-up store-ийн хийц, хэв маяг маш их таалагдаж байна. Сая шинэ сүрчигнүүдийг сонирхож үзлээ. Маш шинэлэг бас урин дулаан цагийг мэдрүүлэм үнэр байна. Жимс цэцэг гээд л гоё сайхан үнэрү мэдрэгдэж байна. Прадагийн эрэгтэй сүрчиг өнгөрсөн жил бүх сүрчиг дундаас нэгдүгээр байранд орсон гэсэн. Үнэртэхэд бол эрэгтэй сүрчигнүүд үнэхээр их таалагдлаа.

  

Прадагийн үнэртнүүд албан ёсны эрхтэйгээр Бишрэлт Бьютигээр зарагдаж эхэлснийг та дуулсан уу? Дэлхийн тансаг, шилдэг брэндийн үнэртэй усыг одоо ямар ч аюул, эрсдэлгүйгээр хаанаас авахаа та мэддэг боллоо. Бас энэхүү бяцхан асарт зочлоод та төрөл бүрээс нь үнэртсэн ч болно.

Та үнэртэн болгоныг хэрхэн байрлуулсан болоод ямар загвартайгаар тавьсныг сонирхож болно. Тус болгон нь тухайн брэнд, мэдрэмж, үнэрийг илэрхийлсэн тийм өвөрмөц засалттай байгаа.

С.Төгс болон Ч.Цэнгүүн: Гурван шинэ брэндийн үнэртэй усны нээлт Шангри-Ла дээр, тэгээд ийм өвөрмөц хэв маягтайгаар болж байгаа нь маш их таалагдлаа. Монголд Прада брэндийн үнэртэй уснуудыг анх удаа оруулж ирж байгаа юм байна. Цэцэгсийн, зөөлөн чихэрлэг үнэртэй сүрчиг болон эрэгтэй, эмэгтэй хос үнэртэнгүүд ч ирсэн байна. Прада брэндийн "Candy" үнэртэн нь их гоё чихэрлэг үнэртэй юм. Бид хоёулаа Бишрэлт брэндийн оруулж ирдэг үнэртэнгүүдээс хэрэглэдэг. Шинээр ирсэн Chopard брэндийн үнэртэй уснууд их үнэтэй, тансаг зэрэглэлийнх болох нь шууд мэдрэгдэж байна. Уг нь эдгээр брэндүүд огт хямдрал зарладаггүй шүү дээ. Гэхдээ энэ хугацаанд 10 хувийн хямдралтай байгаагаас гадна гарын бэлэгтэй байгаа юм байна.

Дашрамд дуулгахад Ч.Цэнгүүнд Chopard брэндийн Niche үнэртэнгүүд хамгийн их таалагдсан байна.   

Жишээ нь энэ үнэртнээс л гэхэд нимбэгний үнэр сэнгэнэж, шууд л сэтгэл сэргээж байсан шүү. Үнэртэнд дуртай хүн болгон энэ газрыг заавал зориорой! Хямдралтай худалдан авалт, бэлэг таныг хүлээж байна. Дөрөвдүгээр сарын 7-ны дотор Шангри-Ла Моллын нэг давхрыг зориорой!


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
19 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
22 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
2
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.