Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Фото: "ICT Expo"-гоос онцлох хэсэг "ITStore"-ийн нэг өдөр


Есдүгээр сарын 27-29-нд болж өнгөрсөн "ICT Expo" дээр хамгийн шинэлэг системүүдийг танилцуулж, сүүлийн үеийн бүтээгдэхүүнүүдийг сонирхуулж, худалдаалж байсан газар бол "ITStore" билээ. Та бүхэн тэнд ямар бүтээгдэхүүнүүд байсныг харж амжаагүй бол энэ зургуудыг үзээрэй.

Дээр байгаа зургийн наад талд надад хамгийн их таалагдсан Mini Photo Printer харагдаж байна. "Canon Mini Print" аппликэйшн ашиглаж ухаалаг төхөөрөмжөө холбоод, сонгосон зургаа хүссэн текст, стикер, филтерээр нэмэн янзлаад, хэвлэх команд өгөхөд л хэдхэн секундын дотор та маш сэтгэл татам, хөөрхөн хэмжээтэй гэрэл зургийг гартаа бариад зогсож байх болно.

Харин дээр харагдаж байгаа энэ лаптоп бол хамгийн бүтээлч хүмүүст зориулсан, хүссэнээр нь эвхэж болдог шинэхэн загвар. Аваад явахад их авсаархан бас гоё дэлгэцтэй юм билээ. 

Тэд "Dell"-ийн бүх барааг албан ёсны эрхтэйгээр оруулж ирж байгаа. Оюутан сурагчдаас авахуулаад асар хүчтэй компьютер ашиглах хэрэгтэй болдог хүмүүст хүртэл таалагдах бүх төрлийн лаптоп, суурин компьютер, дагалдах хэрэгслүүд энд бий.

Энэ хайр хүрмээр амьтныг хараад байгаарай. Тэнд байсан хамгийн хөөрхөн зүйл энэ байсан шүү. Нэр нь LOLL. 

Дугаар таних систем, царай таних систем, ахисан түвшний системийн тухай дэлгэрэнгүйг ЭНД дарж унших боломжтой. Үнэхээр шинэлэг байсан шүү. Царай таних систем нь танай байгууллагад орж ирсэн хүмүүсийн дийлэнхийг ямар хүн эзэлж байна, хэд орчим насны, ямар хүйсний бас сэтгэл ханамж нь хэр байна гэдгийг мэдэхэд тусална. Царайгаар таних систем гээд сонсоход л шууд технологийн хамгийн зэвүүн шийдлүүдийн нэг гэдэг нь мэдрэгдэхээр байгаа биз?

Байнга л хүмүүсээр дүүрэн. 

Тэдний явуулсан бас нэгэн сонирхолтой зүйл нь асуулт хариултын тэмцээн байлаа. Маш хөгжилтэй гээч. Ялагчдыг Canon болон Dell брэндийн бараагаар шагнасан. 

Бас нэгэн мэдээлэл дуулгахад Dell брэндийн 12 загварын зөөврийн компьютерыг 20 хувь хямдруулсан байгаа. Урамшуулал 10.07-ныг дуусталITStore.mn онлайн дэлгүүр дээр явагдана. Та зочлоод үзээрэй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
22 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
2024.04.18
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
2024.04.09
Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв
санал болгох
1
4 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.