Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Фото сурвалжлага: Карл Лагерфельд брэндийн тансаг сүрчгүүд зөөлөн үнэрээ хэзээ ч алдахгүй


Карл Лагерфельд бол загварын ертөнцийн нэгэн тод бэлэг тэмдэг билээ. Түүний хараа, мэдрэмж нь загварын ертөнцийн чиглүүлэгч байсаар ирсэн. Монголд түүний бүтээсэн үнэртэн орж ирээд багагүй хугацаа өнгөрчээ. Түүний торгон мэдрэмж шингэсэн тансаг үнэртнүүдийг Бишрэлт Бьюти энэ оны хоёрдугаар сараас албан ёсны эрхтэйгээр оруулж ирж буй. 

Өнгөрөгч баасан гарагт буюу аравдугаар сарын 18-нд Шангри-Ла Моллд байрлах Бишрэлт Бьютигийн салбарт Карл Лагерфельд брэндийн үнэртний өдөрлөг болов. Энэ үеэр нийт 8 төрлийн үнэртэнг дэлгэн, бэлэгтэй худалдан авалт хийх боломжийг олгосон бөгөөд энэхүү боломжийг алдлаа хэмээн айх хэрэггүй. Учир нь 11 сарын 17 хүртэл Шангри-Ла Моллын салбарт 15 хувийн хямдралтай, бэлэгтэй худалдаалагдах юм. Та хүрд эргүүлээд бэлэг хожих боломжтой.

Уг арга хэмжээнд олны танил хүмүүс ирснээс гадна дуу хөгжим, амтат зуушаар дүүрэн байв. Дарс шимэнгээ хөгжим сонсож, тансаг үнэртнүүдээс сонголт хийх боломж олгосон нь таатай байлаа.

Үнэртэн тус бүр өөрийн гэсэн онцлог шинж чанартайгаас гадна хамгийн онцгой нь эрэгтэй эсвэл эмэгтэй гэж ялгахгүйгээр бүх хүн хэрэглэх боломжтой юм. Учир нь Карл Лагерфельд брэндийн сүрчиг маш зөөлөн үнэртэй. Хэт нялуун, хурц үнэрээс зайлсхийдэг хүмүүст таалагдах болно.

Хүрэлцэн ирсэн хүмүүсээс бид сэтгэгдлийг нь асуухаа мартсангүй. Ер нь ямар үнэртэн таалагддаг, уг брэндийн үнэртэн ямар санагдсан тухай бид сонирхон асуусан билээ.

Г.Анархүү 

Ер нь гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг гадаадаас авчихдаг юм. Гэхдээ сая яг яваад үзтэл хэрэглэдэг бүтээгдэхүүнүүд минь Бишрэлт Бьютид байдаг юм байна. Карл Лагерфельд брэндийг мэддэг хэдий ч өмнө нь хэрэглэж үзээгүй байсан. Харин сая үнэртээд үзсэн чинь их таалагдлаа. 


Я.Учрал 

Би сүүлийн хоёр жилд Бишрэлтийн оруулж ирж байгаа бүтээгдэхүүнүүдийг тасралтгүй хэрэглэсэн. Одоо ч гэсэн байнга хэрэглэж байгаа. Хамгийн сүүлд би эндээс "Prada" брэндийн бүтээгдэхүүн авч хэрэглэсэн. Карл Лагерфельд брэндийн бүтээгдэхүүнүүдийг оруулж ирээд бараг 4 жил болж байгаа байх. Өнөөдөр харин шинэ бүтээгдэхүүн ирсэн байна. Ер нь үнэртэй ус "perfume" болон "toilette" гэж хоёр янз байгаад байгаа шүү дээ. Харин би аль болох "perfume"-г хэрэглэдэг. Хувцсаа угаасан ч гэсэн үнэр нь байж л байдаг. Бишрэлт Бьюти харин аль алийг нь оруулж ирдэг болохоор сонголт үнэхээр сайн шүү.

Б.Үжин 

Би одоо аравдугаар ангид сурдаг. Үнэртэн нээх их хэрэглэдэггүй ч гэсэн ойрын үед Бишрэлт Бьютигийн оруулж ирсэн шинэ үнэртнүүдийг их сонирхоод, түрхэж эхлээд байгаа. Карл Лагерфельд брэндийн сүрчиг их зөөлөн үнэртэй байгаа нь надад маш их таалагдлаа. Би өөрөө хурц үнэртэй усанд их дургүй. Харин зөөлөн үнэртэй сүрчигт их дуртай болохоор энэ брэндийг хэрэглэж үзнэ гэж бодож байна.

Бишрэлт Бьюти үргэлж шинэ брэнд, шинэхэн бүтээгдэхүүнээр хэрэглэгч, үйлчлүүлэгч нартаа гэнэтийн бэлэг барьж байдаг. Энэ арга хэмжээний үеэр би цаашид ямар шинэ бүтээгдэхүүн оруулж ирэх гэж байгаа тухай асуухад тэд "Бидэнд төлөвлөсөн ажил их байгаа. Цоо шинэ брэндүүд оруулж ирэх ажлууд хийгдэж байгаа бөгөөд та бүхэнд тун удахгүй бэлэг барих болно" хэмээн хариулсан юм. Дэлхийд ямар брэнд, ямар бүтээгдэхүүн шинэлэг байж, олны анхаарлыг татаж байна, тэр болгоныг оруулж ирдэг Бишрэлт Бьютигийн Шангри-Молл дахь салбараас та бүхэн Карл Лагерфельд брэндийн үнэртэнг 11 сарын 17-ны дотор хямдралтай үнээр худалдаж аваарай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
19 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
22 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.