Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

ФОТО: Яруу найраг, жазз үдшийн гайхалтай агшин | Шүлгүүд

Яруу найраг, жазз үдшийн фото агшин, залуу найрагчдын шүлгийг хүргэж байна.


UB LIFE  сайт, FAT CAT жазз кафетай хамтран зохиодог "Яруу найраг, жазз үдэш"-ийн гурав дахь эвентийн сонин сайхнаас хуваалцаж байна. Энэхүү эвент үндсэн хоёр хэсгээс бүрддэг бөгөөд эхний хэсэгт залуу шүлэгчид өөрсдийн болоод бусдын зохиосон шүлгийг үзэгчдэд сонордуулдаг. Харин хоёрдугаар хэсэгт бидний урьсан зочин яруу найрагчид шүлгээ уншиж, хүмүүсийн сонорыг мялаадаг билээ. 

Зуны амралт, аялал зугаалгаас өмнө яруу найраг, хөгжмийн хослолд дотоод руугаа аялсан нэгэн үдшийн фото агшин, шүлгээ уншсан залуу шүлэгчдийн уран бүтээлийг хүлээн авна уу. Яруу найраг, жазз үдэш долоодугаар сард завсарлаад ирэх наймдугаар сард намрын нээлтээр эргэн ирнэ. 

ЗурагТайлбар
Гэрэл зургийг: Г.Ариунбат
Гэрэл зургийг: Г.Ариунбат
Гэрэл зургийг: Г.Ариунбат
Гэрэл зургийг: Г.Ариунбат
Гэрэл зургийг: Г.Ариунбат
Гэрэл зургийг: Г.Ариунбат

Энэ удаагийн зочин яруу найрагчаар "А тэмдэглэл", "Дотоод тэнгис" номын зохиолч, яруу найрагч Ц.Дэлгэрмаа, Хятадын зохиолч Үй Хуагийн "Амьдрахуй" романы орчуулагч, яруу найрагч Мө.Батбаяр, "Өдөр бүхний Элигия", "Гуравдугаар сарын байшин", "Эрсийн зуун" номын зохиолч, яруу найрагч А.Урантогос, саяхан "Шулмын шүлгүүд" номоо гаргасан яруу найрагч Б.Алтанхуяг нар оролцож, шүлгээрээ уншигчдыг гоо сайхан, мэдрэхүйн ертөнцөд аялуулсан юм. Бид маргааш зочин яруу найрагчдын шүлгийг тусгайлан бэлтгэж хүргэх болно. 

ЗурагТайлбар
Гэрэл зургийг: Г.Ариунбат
Гэрэл зургийг: Г.Ариунбат
Гэрэл зургийг: Г.Ариунбат
Гэрэл зургийг: Г.Ариунбат

Энэ удаа ч бид өмнөхийн нэгэн адил залуу яруу найрагчдын шүлгийг урьдчилан авч, есөн шүлэгчээр тайзнаа уншуулсан юм. 

Б.САНЧИР

Өвгөн 

Хаврын хавсарганаар

Хотын байнгын оршин суугч болжморууд 

Тагтан дээр тамхи татаж хууч хөөрөлдөөд өдрийг бардаг

Тэднийг сонсох гэж өдөржин өрөө сахиж цонх ширтээд

Өвгөн хүний дүрд тоглоно 

Өвөө минь тэр тагтан дээр 

Ахиж гарахаа больсноос хойш

Өвгөний дүр надад хачин ихээр зохиод

Завилж суугаад сүүтэй цай залгилж

Цаг хугацааг дэргэдээ суулгаж

Би Бага багаар өвгөн болно

Хууч хөөрөлдөгч болжморууд

Өвгөн хүний тухай яриа өрнүүлэхэд

Хорьтой өвгөн тагтан дээр гарч зогсоод

Болжморуудтай тамхилж тайтгараад

Өвгөрч буй хөгшин нүдээрээ 

Өтөлж байгаа эмээгээ ширтэхэд

Цаг хугацаа эмээгийн бугуйнаас

Тас зуурчихсан байгааг олж хардаг

Хөгшчүүлийн асрамжийн газар шиг

Гэрт минь ная дөхсөн эмгэн

Хорьтой өвгөн хоёр л байна

Тэнд

Эмгэн цаг хугацааг дагаж явахаасаа өмнө хоол хийж

Өвгөн аягтай хоолоо цаг хугацаанаас харамлаад

Ходоодоо дүүртэл идэж байгаа

Б.Санчир


Б.УУГАНБАЯР 

Тэнгэрийг үл мэдэх нэгэн зүйл халхалж.

Ийм нимгэн зүйлийг “үүл” гэж нэрийдээд

Ингэхэд хэдэн он улирсаныг бүгд мартаж.

Санах зүйл “өвөлжөөг хучсан нэвсийсэн их цасан...”

Бодох зүйл жирэмсэн эхийн өвдөлт гэмээр орж, гарах

“Бороо” л болж.

Зуны эхэн сарын хүсэл энэ л болж.


Үл мэдэх халхалах тэр нэгэн зүйлийн зүг гараа сунгав.

Тэмтрэвээс хэзээ билээ дээ хүрсэн охины сэвлэг гэлтэй

Зөөлөн болоод чийглэг аж.

Хэзээ ч хүрч зүрхлээгүй түүний минь үс шиг бас нууцлаг аж.


Хотыг халхалжээ. Үл мэдэх нэгэн зүйл.

Хорвоо ийм байх даа л сайхан биздээ.

Нууцлаг болоод хоосон...

Б.Ууганбаяр 



Хамгийн их уншилттай
1
3 өдрийн өмнө
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
"Бөгжний эзэн" киноны Теоден хаан болох Бернард Хилл 79 насандаа таалал төгслөө
2
2024.05.02
"Exhuma" БНСУ-ын бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлттэй аймшгийн кино болжээ
3
2024.04.30
Таныг "сэтгэлээр" хуурч буй хүнд илрэх 8 шинж тэмдэг
санал болгох
1
14 цагийн өмнө
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
2
Уржигдар
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
3
3 өдрийн өмнө
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.