Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Friends"-ийн шинэ, тусгай ангийг "HBO Max" бүтээхээр болжээ


Бүх цаг үеийн хамгийн шилдэг инээдмийн цувралуудын нэг "Friends"-ийн хамгийн сүүлийн анги дэлгэцнээ гарснаас хойш 15 жил өнгөрчээ. 

Кино бүтээгчид болоод гол дүрийн жүжигчид "Ахиж шинэ анги хийхгүй, нэг ангит кино ч бүтээхгүй" гэсэн гэрээнд гарын үсэг зурсан гэсэн яриа байдаг. Тийм учраас "Friends"-ийн фэнүүд цувралын арван бүлэг, 236 ангийг дахин дахин үзсээр, тоогоо алдсан. 

Гэтэл саяхан нэг сайхан мэдээ дуулдав. "Hollywood Reporter"-ийн мэдээлснээр цувралын найруулагчид болон жүжигчид дахин нэгдэж, шинэ тусгай анги хийхээр болжээ. Энэхүү шинэ ангийг HBO Max-ийн захиалгаар хийж байгаа юм байна. 

Цувралыг бүтээгч Дэвид Крэйн, Марта Кауффмэн болон гол дүрийн жүжигчид Женнифер Анистон, Коуртни Кокс, Лиса Кюдроу, Дэвид Щвиммэр, Матт ЛеБланк бүгд оролцохоор тохирчээ. 

Шинэ тусгай ангийн зураг авалт хэзээ эхлэх, хэдийгээр цацагдах зэрэг мэдээлэл одоогоор нууц байна. Өмнө нь "Friends"-ийн кино гарна гэсэн худал цуурхал хэд хэдэн удаа гарч байсан билээ. Харин энэ удаагийнх үнэн бололтой. Учир нь жүжигчид ойрд хэд хэдэн удаа бөөнөөрөө эргэн уулзсан зургууд олон нийтэд ил болсон. 

Удахгүй дэлгэцээр тэдэнтэй дахин нэг удаа уулзах нь. 


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Харьковын телевизийн цамхаг Оросын пуужингийн цохилтод өртөж уналаа
2
14 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
16 цагийн өмнө
Коби Брайнтыг эргэн дурсахуй: Түүний амьдралын гэрэл зургууд
санал болгох
1
16 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
22
0
0
0
1
0