Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Friends" цувралын 25 жилийн ойд зориулж "Google" сонирхолтой бэлэг барьжээ


Есдүгээр сарын 22-нд "Friends" цувралын 25 жилийн ой тохиох гэж байна. Үүнийг угтан "Google" компани хайлт хэсэг дээр нэгэн сонирхолтой нэмэлтүүдийг хийжээ.

"Google" дээр ямар сонирхолтой нэмэлтүүд орж ирснийг хамтдаа сонирхоцгооё.

1. "Joey Tribbiani" гэж хайх үед яг ийм пицааны дүрс гарч ирэх болно. Та дээр нь дараад үзээрэй!

Тэр мөчид та түүний "Би хоолоо хуваалцдаггүй юм" гэх хоолойг сонсохын хажуугаар янз бүрийн хоолыг цуглуулан авч байгаа дүрсийг харах болно.

2. "Rachel Green" гэж хайлт хийх үед харин та Женниферийн 90-ээд оны үсний загварыг олж харах боломжтой. 

3. "Chandler Bing" гэж хайхад харин...

4. "Phoebe Buffay" гэж бичээд хайх үед гитарын дүрс гарч ирнэ. Дээр нь дарах мөчид та түүний "Smelly Cat" дууг сонсох боломжтой болно.

5. "Ross Geller" гэж бичээд хайх үед буйдангийн дүрс гарч ирнэ. Дээр нь дарах мөчид та түүний "Pivot" гэж орилж буйг сонсох бөгөөд дэлгэц эргэж эхэлнэ гээч. 4 удаа дарсны дараа буйдан дундуураа хугарна. 

6. "Monica Geller" бол гарцаагүй цэвэрлэгээний хатан хаан, цэвэр цэмцгэрийн илэрхийлэл шүү дээ. Түүний нэр дээрх хайлт хувинтай ус гаргаж ирэх бөгөөд дээр нь дарахад мэдээж шууд цэвэрлэгээ хийж эхлэх болно.

7. Харин эцэст нь хэрэв та "Friends glossary" гэж хайвал кинотой холбоотой үгс болон дурсамжууд гарч ирэх нь байна.

Та бүхэн бүгдийг нь сонирхоод, хараад үзээрэй. Бас мэдээж цувралаа дахин дахин үзээрэй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
17 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
17 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
19 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
1
24
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.