Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

"Friends" цувралын талаар таны мэдэхгүй 16 баримтыг Гантер дэлгэж байна


Бүх цаг үеийн хамгийн шилдэг инээдмийн цувралыннэг "Friends" анх дэлгэцнээ гарснаас хойш 25 жил өнгөрчээ. Цувралын зургаан гол дүр бүхний хайрыг хүртсэн. Тэгвэл дэлгэцнээ бага гардаг ч гэлээ хүмүүсийн хайрыг татсан 7 дахь "гол дүр" бий. Тэр бол Гантер. 

Тэрбээр саяхан уг цувралын талаар таны тэр бүр мэдэхгүй нууцуудыг дэлгэсэн байна. 

1. Жэймс Майкл Таялер "Friends"-ийн нэг хэсэг болохоос өмнө жинхнээсээ бариста байсан.

"Би Холливудын "The Bourgeois Pig" гэх кофе шопт ажиллаж байсан. 1990 оноос хойш тэнд бариста хийсэн".

2. Анхандаа түүнийг ямар ч нэргүй, зүгээр л эгэл бариста байлгахаар тохирсон нь кофе шопийг илүү үнэмшилтэй харагдуулахад байв.


"Шоуны туслах найруулагч Жоэл Вангийг эртнээс мэддэг байсан. Тэр нэг удаа надруу залгаад "Шинээр эхэлж байгаа цувралд бариста хэрэг болоод. Чи тоглохгүй, зүгээр л лангууны ард зогсож байхад болно. Энэ шоу дор хаяж 6 анги л гарах болов уу" гэж хэлсэн. Эхний улирлын дараа шоу цааш хэрхэхийг хэн ч мэдээгүй. Тэгтэл бүхэл бүтэн 10 улирал, 236 ангийн ард гарсан байна шүү".

3. Гэхдээ тэр шоуны үеэр нэг ч удаа кофе хийгээгүй.

"Эспрессо машиныг тогонд залгадаггүй байсан, учир нь дуу чимээ их гарна шүү дээ. Дээр нь их эртний эд, би нэг ч удаа кофе чанаагүй".

4. Гэхдээ жүжигчид жинхэнэ кофе уудаг байж.


"Зураг авалтын талбайн ард жинхэнэ кофений машин байсан. Жүжигчдийн ууж буй кофе тэндээс ирдэг".

5. Гантер уг нь шар толгойтон биш.


"Найз маань үсчин болохоор суралцаж байхдаа нэг удаа миний үсийг шар болгоод туршиж үзье гэхээр нь зөвшөөрсөн. Гэтэл яг будуулсны маргааш шоуны эхний зураг авалт таарсан".

6. Бүтэн арван жилийн турш долоо хоног бүр түүний үсийг шараар буддаг болсон.


"Дүр маань анхнаасаа ямар үстэй байснаараа явахаас аргагүй болсон билээ".

7. Түүний дүр шоуны хоёрдугаар улирал хүртэл нэг ч үг хэлдэггүй.

Түүний анхны үг нь "Тийм ээ" байв.

8. Марсел эмэгтэй сармагчин байсан.

"Түүнийг Кэти гэдэг байсан. Бэлтгэлийн үеэр тун цовоо сэргэлэн, заасан бүхнийг хийдэг байсан хэрнээ яг бичлэг болохоор бүтэлгүйтчихдэг. Тэрнээс болоод зураг авалтын цаг маш их сунжирдаг байлаа".

9. Вискэрсон тун сайхан ааштай муур.

"Би мууранд хайртай хүн. Тэр ч тун эелдэг муур байсан боловч биед нь хүрэхээр сонин мэдрэмж төрдөг байсан".

10. Шаргал буйдан дээр суух хориотой. 

"Алдарт шаргал буйдан дээр би хоёр л удаа суусан байх. Энэ яг л "Game Of Thrones" цувралын сэнтий шиг үнэ цэнэтэй. Гол дүрийн зургаагаас бусад хүн тэнд суух эрхгүй байсан".

11. Гантер, Жое хоёр үнсэлцэх ёстой байсан.


"Хоёрдугаар улирлын эхний анги дээр Жое үнсэлцэх дадлага хийх гэтэл хэн ч зөвшөөрөхгүй, болохгүй явсаар эцэст нь намайг үнсэхээр зохиол дээр бичигдсэн байсан. Даанч тийм юм болоогүй".

12. Гантер, Фиби хоёр үнсэлцэх үед нөхөр нь харж байсан.


"Би Лисад хайртай л даа. Гэвч бид хоёр үнсэлцэж байх зургийг авах үед түүний нөхөр нь хамт байсан. Надад үнэхээр эвгүй мэдрэмж төрж байлаа. Түүнтэй үнсэлцэхийн өмнө би шүдээ угааж, бас бохь зажилсан".

13. Таялер, Анистон хоёр сүүлийн дүрсээ хамт авахуулахдаа уйлсан.


"Анистон бид хоёрын нүднээс нулимс гарч, зураг авалтын талбайд байсан бүх хүнд хэцүү байсан. Шоу маань дуусах гэж байна шүү дээ гээд л...".

14. Тэр Гантерийн зарим зангиа, хувцас болон бусад зүйлсийг авч үлдсэн.

"Зураг авалт албан ёсоор дууссаны дараа багийнхан зарим зүйлсийг хувьдаа авсан. Би Гантерийн зангиа, цамц, болон кофе шопийн зарим хэрэгсэлийг дурсгал болгож үлдээсэн".

15. Шоу дууссаны дараа хамгийн түрүүнд үсээ будсан.


"Уг нь би хар үстэй. Шоунаас болоод арван жил үсээ шараар будуулж явсан".

16. Гэвч 20 жилийн ойгоор дахин шараар будуулсан.


"Шоу анх цацагдаж эхэлсний 20 жилийн ойгоор намайг үсээ дахин буд гэсэн".

Эх сурвалж: Buzzfeed

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
2
2 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
3
3 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
санал болгох
1
3 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
23 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
2
21
0
1
1
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.02.23 139.5.216.163

eh surwalj!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

0 Хариулах


Цэвээнээ 2019.02.22 124.158.124.156

сайхан дүр шүү, гол дүрийг зургаа их эрх дархтай байжээ, буйдан эзэмшээд л хаха

1 Хариулах