Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Гаа л хийж багтахуйц жижиг цүнх загварын ертөнцийг шуугиулж бна

Загвар зохион бүтээгч Jacquemus-ийн бүтээсэн алгын чинээ энэ цүнхэд төлбөрийн карт ч багтах зайгүй.


Парисын загварын долоо хоногийн хамгийн том шуугиан нь хамгийн жижиг энэ цүнх байсан юм. “Jacquemus Mini Le Chiquito” загварын 5.2 см урттай энэ цүнхэнд төлбөрийн карт ч багтахгүй, ердөө алгын чинээ хэмжээтэй гэж болно. Харин уг цүнхний эх загвар “Le Chiquito” өнгөрсөн жил худалдаанд гарсан бөгөөд 12*6 см хэмжээтэй юм. Энэ цүнхийг 500 доллараар худалддаг бол дээрх мини загварын үнэ хараахан тодорхой болоогүй байна. 

Мини цүнхэнд чухам юу хийж явах ёстойг гайхсан хүмүүс сошиал сүлжээгээр шоглоод эхэлжээ. Нэг ширхэг гаа хийх үү, USB диск багтах уу, эсвэл зүгээр л барьж “рекламдах" уу гээд олон асуулт байна. Загварын “Dazed” сэтгүүл харин уг цүнхийг хачирхалтай загвар боловч бидэнд таалагдлаа гэсэн бол “Elle” сэгтүүлийнхэн Airpod чихэвчээ хийхээс өөр сонголтгүй юм байна гэжээ. 

"Jacquemus" брэндийг үүсгэн байгуулагч Саймон Портэ одоо 29 настай бөгөөд Парисын загварын долоо хоногт ямартай ч ийнхүү нэрээ тунхаглаж чадлаа. Түүний загварууд энэ мэтчилэн эсгүүр, хэмжээгээр тоглосон хэлбэртэй бөгөөд өмнө нь асар том хэмжээтэй цүнхнүүд эсвэл том хэмжээтэй сийрсэн малгайг бариу даашинзтай хослуулах гэхчлэн олон янзын загвараа танилцуулж байсан юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
Өчигдөр
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
4 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
санал болгох
1
9 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
1
0
0
0
0
3

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.