Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Габриэла Куэвас Баррон: Маш сайн тунхаг бичиг гаргалаа


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Олон Улсын Парламентын холбооны ерөнхийлөгч хатагтай Габриэла Куэвасыг хүлээн авч уулзлаа.

Тэрбээр ОУПХ-ны Ази Номхон далайн бүсийн II чуулганыг манай оронд амжилттай зохион байгуулсанд хатагтай Габриэла Куэвас Барронд талархал илэрхийлэв.  Монгол Улсыг 2016-2020 онд  хөгжүүлэх “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”, “Тогтвортой хөгжлийн зорилго 2030”-ыг амжилттай хэрэгжүүлэхэд ахиц гарч байгаад талархаад, цаашид бүх талаар хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. ОУПХ-ны Ази Номхон далайн бүсийн II чуулганаас гаргасан тунхаглалыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар анхаарах болно гэв.

Хатагтай Габриэла Куэвас Баррон хэлэхдээ ОУПХ, Монгол Улсын Их хурал хооронд идэвхитэй хамтын ажиллагаатай бөгөөд ОУПХ-ны Ази Номхон далайн бүсийн II чуулганыг зохион байгуулалт сайтай, үр дүнтэй хийж, маш сайн тунхаг бичиг гаргалаа. Тогтвортой хөгжлийн зорилгуудаа хэрэгжүүлэхийн төлөө улам идэвхтэй ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна. Засгийн газрын түвшинд хүлээн авч буйд талархал илэрхийлье гэсэн юм. Монгол Улс, Мексикийн Нэгдсэн Улсын Засгийн газар  хоорондын боловсрол, соёл, спортын салбарын хамтын ажиллагааг 2017-2020 онд хөгжүүлэх хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэдэгт хоёр тал санал нэгдэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.01
4 сарын 29-өөс эхлэн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлана
2
2024.04.01
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг өнөөдрөөс 24 цагаар ажиллуулна
3
2024.03.27
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Bitch nigga 2019.05.31 202.21.126.118

teged tolgoig ni ileed zurgaa avxuulaxguide DAWG

0 Хариулах


Зочин 2019.05.30 64.119.19.225

ungu zus saitai, tsarailag huuhen bnaa

0 Хариулах