Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Гадаад оюутнууд эрчим хүчний хэрэглээг тав дахин багасгаж, гэрийг тогтмол дулаанаар халаах боломжтойг тогтоожээ


Монгол Улсын Ерөнхий сайд  У.Хүрэлсүх,  УИХ-ын гишүүн Н.Учрал болон АНУ-ын Бримин Янгийн Их сургуулийн инженерийн  сургуулийн багш оюутнууд, “Дезерет”  Олон улсын байгууллагын төлөөллийг өрөөндөө хүлээн авч уулзлаа.


Тэд Засгийн газраас Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хүрээнд авч хэрэгжүүлж байгаа бодлогыг дэмжиж, “Шинэ гэр” төсөл хэрэгжүүлж байгаагаа танилцууллаа. Оюутнууд монгол гэрийн дулаалгыг сайжруулж, эрчим хүчний маш бага хэрэглээтэй халаагуур зохион бүтээж туршиж үзсэн байна. Гэрийг дулаалснаар эрчим хүчний хэрэглээг тав дахин багасгаж, 1,5 квт-ын эрчим хүчээр монгол гэрийг тогтмол дулаанаар хангах боломжтой нь тогтоогджээ. Энэ нь түүхий нүүрсний хэрэглснээс бага зардалтай, хамгийн гол нь түүхий нүүрсний хэрэглээг бүрэн халах боломжтой аж. Мөн 53 мкв бүхий Монгол гэр хэлбэртэй байшин зохион бүтээж туршиж байна. Эдгээрийг  Сонгинохайрхан дүүргийн гэр хороололд 100 гаруй айл өрхөд нэг жил туршиж үр дүнг нь Монгол Улсын Засгийн газарт танилцуулна гэдгээ төслийн ахлагч Бримин Янгийн Их Сургуулийн профессор Брайн Маззе хэлэв. Хэрэв эдийн засгийн хэмнэлттэй байж, агаарын бохирдлыг бууруулж, түүхий нүүрсний хэрэглээг халахад бодитой хувь нэмэр оруулах нь нотлогдвол ихээхэн баяртай байх болно гэв.

 Улаанбаатар хотын агаарын бохирдлыг арилгахад хүн бүрийн оролцоо нэн чухал. Тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон энэ үед дэвшилтэт технологи, шинэ санаачлагыг танилцуулж байгаад талархалтай байна. Үр дүнтэй нь нотлогдвол дэмжиж ажиллана гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.




Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
23 цагийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
Уржигдар
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
23 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.03.29 202.21.106.155

хөөрхөн арчаатай шүү энэ ёвропууд

0 Хариулах