Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Гадаад төрхөөр ялгаварлан гадуурхах явдлын эсрэг Дэлхийн мисс Катриона Грейн хэлсэн 9 эшлэл


2018 оны Дэлхийн мисс, Филиппин гаралтай Катриона Грейд өөрт нь ийм зүйл тохиолдож байсан гэдэг. Ялгаварлан гадуурхаж, бие галбирыг нь элдвээр хэлэх энэ зүй бус үзэгдэл дэлхийн хаа сайгүй тохиолдсоор байна. Үүний эсрэг бид үг, үйлдлээрээ тэмцэх ёстой. Энэ удаа бид түүний эшлэлүүдийг хүргэж байна.

1. Хүний бие галбирыг муулж, доромжлох нь аймшигтай зовиуртай бас хэзээ ч зүгээр өнгөрөөж болохгүй үйлдэл. Хэрэв миний бичсэн зүйлийг уншиж байгаа хэн нэгэнд ийм зүйл тохиолдож байсан бол би танд ямар байгааг сайн ойлгож байна гэдгээ хэлье. Ийм зүйлтэй нүүр тулах болсонд тань харамсаж байна. Гэхдээ хүн болгоны дотор харагдах байдлаас илүү зүйл оршиж байдаг. Та хүчтэй, дахин давтагдашгүй, үнэ цэнэтэй хүн. Бас та ганцаараа биш шүү.

2. Мэдээж би дээрэлхэх, үгээр идэх явдлын эсрэг байдаг. Онлайнаар байна уу, үгүй юу гэдэг хамаагүй. Бодлоо илэрхийлж байна гэх үгэн дор бусдыг доош хийнэ гэдэг яагаад ч байж болохгүй зүйл. Үг гэдэг маш хүчтэй. Үүгээр бид бусдыг урамшуулах ёстой болохоос доош нь хийх ёсгүй.

3. Үзэн ядалтыг үзэн ядалтаар хариулсаар байвал энэ тойрог хэзээ ч зогсохгүй.

4. Өөртөө итгэх итгэл гэх зүйлийг хүн өөртөө авч төрдөггүй. Харин яг л булчин шиг бид түүнийг өөрийн хүслээр хөдөлгөж, бас улам сайжруулж, өөрсдийн хүчийг нэмэгдүүлдэг.

5. Өөрийгөө голж, өөлөх явдал үргэлж байсаар байх болно. Гэхдээ түүнийг даван гарах нь бидний ажил. Бид бүгд энэ хэцүү ажлын дунд явж байгаа болохоор зүгээр дээ. Өөртөө эелдэг зөөлөн бай.

6. Бусдыг хамгаалах, өмгөөлөх гэдэг нэр дор байлаа ч бусдыг үгүйсгэж, доромжилж болохгүй. 

7. Хүнийг зүгээр л гадаад дүр төрхөөр нь дүгнэж болохгүй. Чиний оюун ухаан, авьяас, зан ааш, амьдралын туршлага зэрэг чинь чамайг тодорхойлох ёстой.

8. Оролдож үзэхээс нааш хэзээ ч мэдэхгүй. Тийм болохоор өөрийн үнэхээр их хүсэж буй зүйлийн төлөө яваад үз.

9. Хүмүүс чамайг тэдэнтэй яаж харьцаж, ямар дурсамж үлдээснийг л санах болохоос ямар хувцас өмсөж, яаж харагдаж байснаар чинь үүрд дурсахгүй.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
2
6 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
3
7 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
санал болгох
1
7 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
8
0
0
0
0
2

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.