Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Гадаадын хэвлэлд гарсан Монголын тухай мэдээллийг нягталж, хуурамч мэдээ болохыг тогтоожээ


Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв (MCIR) гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан худал мэдээллийг шалгажээ. Тодруулбал, өчигдөр орой олон улсын хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гадаадын жуулчин тарваган тахал өвчнөөр амь насаа алдсан тухай мэдээ гарсан байна. Тухайлбал, Германы "BILD" сэтгүүлийн m.bild.de мэдээллийн сайтад “Rohes Murmeltier gegessen! Touri-Paar stirbt an Beulenpest” буюу “Түүхий тарваганы мах идсэн жуулчин хосууд тахал өвчнөөр нас баржээ” гэсэн гарчигтайгаар Монголд аймшигт тахал өвчин гарч, гадны жуулчид амиа алдлаа гэсэн агуулгатай мэдээлэл цацагджээ. Тухайн мэдээг нягтлан шалгаж хуураич мэдээ болохыг тогтоосон юм. Тус төвөөс хуурамч мэдээлэл агуулсан хэсгийг ХУДАЛ, харин нягталж шалгасан буюу бодит мэдээллийг ҮНЭН хэсэгт оруулсан байна.

ХУДАЛ:
m.bild.de: Монголын уламжлалыг даган адал явдалтай аялал хийх хүслээ тэд амь насаараа төлжээ. Монголд 38, 37 настай Оросын жуулчин хосууд тарваган тахлын өвчлөлөөр нас баржээ. Тэд тарваганы түүхий дотор мах идсэн. Хамгийн сэтгэл эмзэглүүлсэн зүйл нь нас барсан эмэгтэй жирэмсэн байсан бөгөөд энэ гэр бүлийн 2-13 насны дөрвөн хүүхэд өнчрөн үлджээ.

ҮНЭН:
Бид /Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвийнхөн/ тус аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах, төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан мэргэжилтэн, ахмад З.Азатаас тодруулснаар гадаадын иргэд нас барсан тохиолдол гараагүй гэлээ. Түүнчлэн тус газрын хийсэн судалгаагаар тарваган тахлын нэг болон хоёдугаар хавьтлын алинд ч гадаадын иргэн бүртгэгдээгүй гэсэн юм.

Харин тус аймгийн нэг гэр бүлийн хоёр хүн амь насаа алдсан бөгөөд хоёул Монгол Улсын иргэн байжээ. Түүнчлэн Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Айгүлийн хэлснээр нас барсан эмэгтэй жирэмсэн байсан гэдэг нь ташаа мэдээлэл ажээ. Харин жирэмсний амралтаа авсан төрийн албан хаагч байсан бөгөөд түүний бага хүүхэд 9 сартай гэлээ. Тэдний гэр бүл 9 сараас 12 насны дөрвөн хүүхэдтэй гэв.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ:

Хориг тавьсан үе буюу дөрөвдүгээр сарын 30-наас хориг цуцлагдсан тавдугаар сарын 6-ны өдрийн 20 цаг хүртэлх хугацаанд тус аймагт нийтдээ 25 гадаадын жуулчин байгааг Онцгой байдлын газар бүртгэсэн байна. Үүнд Орос улсаас 15, Швед, Швецарь улсаас тус бүр 1, Солонгос болон Казахстан улсаас тус бүр 4 жуулчин аялж байжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
3
0
1
2
3
0
1

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Araichde 2019.05.11 66.181.161.64

Yamar teneg umbe! 4-b 4 huuhed unchirsun bna. Ymr ch shinjleh uhaanaar notlogsoogui zuild itgej tuuhii mah idej l baidag yoooy yaaydaa.. zovlon bolohoor lam deer ochdog buu deer ochdog amitnii tuuhii mah tsus iddeg uyee unguruu l duuuuuu

0 Хариулах


123 2019.05.08 124.158.107.15

google translate

0 Хариулах


... 2019.05.08 84.115.204.177

Гэхдээ Герман энэ сайт дээр бичсэн байгаа мэдээлэл нь siberiantimes.com гэсэн сайтаас эх сурвалж авч бичсэн байна.

0 Хариулах