Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

'Game of Thrones'-ийг бүтээгчид HBO-г орхиж магадгүй байна


Зохиолч Жорж Р. Р. Мартины "Гал мөсний дуун" зохиолыг телевизийн бүрэн хэмжээний цуврал болгон бичиж, найруулсан Дан Уайсс, Дэвид Бениофф HBO-г орхиж магадгүй байна. The Hollywood Reporter-ийн мэдээлснээр "Хаан ширээний тоглоом" цувралыг бүтээгчид телевиз болон кино урлагийн салбарт хүрээгээ тэлэхээр Amazon Studios, Netflix, Disney/FX гэсэн томоохон контент бүтээгчидтэй уулзалт хийж байгаа гэнэ. 

Тэднийг Amazon Studios-д нэгдэж магадгүй гэх яриа хэдэн сарын өмнөөс гарч байсан ч Netflix, Disney/FX нар өрсөлдөөнд нэмэгдэж, чадварлаг уран бүтээлчдийг өөрийн багтаа оруулахаар зорьж байгаа аж. Зарим хэвлэлүүд тэднийг Диснейд нэгдэж магадгүй хэмээн мэдээлж байна. Учир нь Дисней компанийн гүйцэтгэх захирал Боб Айгер өнгөрөгч тавдугаар сард Оддын дайны шинэ анги болох The Rise of Skywalker кинонд Дан Уайсс, Дэвид Бениофф нар ажиллахаар болсныг дуулгаад шинэ бүтээл 2022 оны арванхоёрдугаар сарын 16-нд нээлтээ хийнэ гэж мэдэгдсэн. 

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар хоёр уран бүтээлч 200 орчим сая долларын санал тавьж байгаа гэжээ. Харин HBO одоогоор дээрх үнийг дүнг давсан санал тавиагүй байгаа бөгөөд Дан Уайсс, Дэвид Бениофф нар ч аль компанийг сонгохоо албан ёсоор шийдээгүй байгаа аж. 

Эх сурвалж: The Hollywood Reporter

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
2
20 цагийн өмнө
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
3
3 өдрийн өмнө
Кайли Женнерийн Khy жинстэй танилц
санал болгох
1
23 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.