"Game of Thrones"-ийн шүтэн бишрэгчид дөрөвдүгээр ангиас хойш Жонд асар их бухимджээ
Дөрөвдүгээр анги гарч дууссаны дараа хүмүүсийн хамгийн их ярьсан зүйл бол "Ghost" юм. Тийм ээ, Жоны чоно. Энэ улирал гарч эхэлснээс хойших хамгийн гунигтай хэсэг ч гэж зарим нь ярьж байна. Учир нь Жон өөрийн чоныг орхиод зогсохгүй, түүнтэй салах ёс ч хийгээгүй билээ. Мэдээж тэр чоноо аз жаргалтай байгаасай гэж хүссэн л байх л даа. Гэвч хүмүүс үүнд үнэхээр бухимдсан юм.
Энэ хэсэг шүү дээ:
Жон Тормундыг, Сэм, Гиллиг хүртэл тэвэрсэн мөртлөө түүнд баяртай гэж хэлээгүй.
Магадгүй бүх улирлын хамгийн гунигтай сцен энэ байж магадгүй юм.
"Та нар тэднийг өөрсдөө сургаж, хооллож, хэрэв тэднийг үхвэл өөрсдийн гараар оршуул."
Нед Старк ийн хэлсэн байдаг. Түүнээс биш өөрийг нь байнга хамгаалж, хамт байсан сайн найзаа хүнд өгч явуулах биш.
Тэр дэргэд нь байж, хамгаалж байсан. "Ghost" үнэхээр маш сайн чоно байсан.
Түүний гаргасан чимээ, тэр харц ямар гунигтай байсныг та бүхэн анзаарсан уу? Чих нь тасарчихсан, түлэгдчихсэн, ямар хүнд бүхнийг туулж ирсэн бол?
Манайхан хүртэл нэлээн бухимдалтай, гомдолтой байгаа нь харагдаж байна. Ийм нэг пост хүртэл явж байна шүү.
"Итгэлт чонондоо ингэж л баяртай гэж хэлэх ёстой" гэсэн байна билээ.
This is the proper way to say goodbye to your faithful wolf! #YouKnowNothingJonSnow pic.twitter.com/o9jB5v8Ps3
— Meredith Salenger (@MeredthSalenger) May 6, 2019
Дөрөвдүгээр ангийн төгсгөлд юу болсон талаар ийм нэг зураг байна.
Амьтдыг зовоосон хэн болгонд хандаж хүмүүс энэ зургийг шэйрлэж байна. Ялангуяа Жон Снөү (Эйгон Таргариен)-д хандаж. Тус ангийн хамгийн гунигтай сцен гарцаагүй энэ байсан биз ээ. #LoveGhost
Таны хувьд ямар хэсэг хамгийн гунигтай байв?