Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Game of Thrones"-ийн тухай хачирхалтай 9 тоо баримт


"Game of Thrones"-ийг үзсэн, үзээгүйгээс үл хамааран кино сонирхогч хэн бүхэнд сонордуулах дараах сонирхолтой есөн баримтыг бид бэлдлээ.

  1. Үзэгчийн тоо 

“Хаадын тоглоом” цуврал 2011 оны дөрөвдүгээр сарын 17-нд АНУ-д цацагдсанаас хойш үзэгчдийн тоо тасралтгүй өсч өдгөө нэгдүгээр улиралтай харьцуулахад 350 хувиар нэмэгдсэн гэнэ. 

Нэг ангийг дунджаар хэдэн хүн үзсэн бэ? 

УлиралҮзэгчийн тоо /саяар/
1-р улирал9,3
2-р улирал11,6
3-р улирал14,4
4-р улирал19,1
5-р улирал20,2
6-р улирал25,7
7-р улирал32,8

2. Зураг авалтын газрууд 

Киноны найман улирлын  турш нийт 10 улсад зураг авалт хийжээ. 

Тухайлбал, Умард Ирланд, Бүгд найрамдах Ирланд улс, Морокко, Мальт, Испани, Хорват, Исланд, АНУ, Канад, Шотланд. 

Ялангуяа Умард Ирланд даяар 49 газарт зураг авалтын цэг бий болгожээ. 

     3. Зураг авалтын баг 

Зөвхөн Ирланд дахь зураг авалтын багт 2000 хүн ажилласан бол нийт туслахуудыг тооцвол 12 мянга гаруй хүн “Хаадын тоглоом”-ыг бүтээхэд гар бие оролцжээ. 

   

 4. Хэрэглэгдэхүүн

  • Зураг авалтад ашигласан дайчдын хуяг, дуулгыг жинлэж үзвэл 1700 кг 
  • Зөвхөн 1300 ширхэг бамбай хийхэд 1,5 тонн металь ашиглажээ
  • Хувцас хэрэглэлд ашиглсан даавууны урт нь 80,4 км болно 
  • Нүүр хувиргалтад 11,000 кг силикон ашиглажээ 
  • 52,000 уут хиймэл цас оруулагч 
  • 15,141 литр цус орлуулагч 
  • 20,907 ширхэг лаа 
  • 12,137 хиймэл үс болон залгаас 
  • Денерисийн үсний өнгө, хэв загварыг гаргахын тулд хоёр сарын турш ажиллаж, туршиж үзсэн байна. 

     5. Аялал

Киног бүтээх хугацаанд багийнхны аялалд зориулж 19,722 бичиг баримт бүрдүүлж, 68,143 буудлын өрөө захиалж, 1749 утасны жагсаалт гаргаж, 243 удаагийн зураг авалтын хуваарь гаргажээ. 

    6. Гэрэл зураг

Багийн үндсэн зурагчин Хэлэн Слоан нийт улирлын турш 1,4 сая зураг буулгажээ. 

 7. Шагнал 

Эхний долоон улирлын хугацаанд “Хаадын тоглоом” кино “Эмми” шагналд 132 удаа нэр дэвшиж 47-д нь ялжээ. “Алтан бөмбөрцөг”-т долоон удаа дэвшсэнээс Шилдэг туслах дүрийн шагналыг жүжигчин Питр Динклэйж кинонд бүтээсэн Тирион Ланнистерийн дүрээр авсан. Түүнчлэн уг кино Америкийн кино институтын (AFI) долоон шагнал хүртсэн. 

“Хаадын тоглоом” нийт 174 удаа шагналд дэвшиж 63-ыг нь авсан байна. 

     8. Хуурамч зураг авалтууд 

Гол дүрийн жүжигчин Кит Харингтон (Жон Сноу) нийт 15 цагийн хуурамч зураг авалтад оролцжээ. Киноны үйл явдал хэрхэхийг нийтэд задлахгүй байх үүднээс түүнийг ийнхүү хуурамч хэсгүүдэд тоглуулах, зарим хэсэгт оролцуулсан ч дүрсийг нь тухайлан авдаггүй байжээ. 

    9. Нэрнүүд

2017 онд дэлхий даяар Халеси нэртэй 450, Аръяа нэртэй 2000 хүүхэд мэндэлжээ. 

Яг одоо #GOT Бүлэг 8-ыг LookTV-ээр үзээрэй. HBO багц идэвхжүүлэхэд Бүтэн сарын турш ердөө 4’950₮. 


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2022.10.26
House Of The Dragon | Зураг авалтын үеийн ХӨГЖИЛТЭЙ 23 зураг
2
2022.10.11
House Of The Dragon | Үзэгчдийн сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн үзэгдэл зохиолд тусгагд...
3
2022.09.14
House Of The Dragon | Их мастерын Ранирад өгсөн ЦАЙ ямар учиртай вэ?
санал болгох
1
4 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
5
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ah 2019.04.17 202.131.242.98

aytaihan shig orchuulaach uliral ntr guts meduu

2 Хариулах


Зочин 2019.04.17 66.181.180.203

явж үх2

1 Хариулах