Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Санал болгох: Ганц бие хүмүүсийн өдрөөр хийж болох 11 зүйл


Маргааш буюу хоёрдугаар сарын 13 ганц бие хүмүүсийн өдөр гэдгээрээ ихээхэн алдартай бас нэг талаараа олон хүнд гунигтай өдөр билээ. Тийм бол тус өдөр юу хийж, ямар арга хэмжээнд явж болохыг санал болгож байна. Зарим нь хэтэрхий энгийн ч санагдаж магад. Гэхдээ энгийн бүхэн сайхан шүү дээ!   

1. Сайн дурын ажил хийх

13-нд "Сайн дурынхны хөгжлийн төв"-өөс нэгэн сургалт явуулах юм байна. Та бүхэн хувь хүний хөгжил, сэтгэл зүйн агуулга бүхий сургалтад суугаад, мөн цаашлаад сайн дурын ажилтан болох ч боломжтой аж. 

Хоёрдугаар сарын 13-нд 15 цагаас Гранд Плаза оффисын 8 давхар 804 тоот. Дэлгэрэнгүйг ЭНДдарж сонирхоно уу.

2. Yolentine 2019 эвент

Фэйсбүүк, Инстаграм гээд л олон төрлийн аппликэйшн дээр залуус маань "story" хийцгээдэг шүү дээ. Тийм бол валентины өмнөх өдөр ганц бие залууст зориулсан нэгэн арга хэмжээ болох гэж байна. Та энд очсоноор бусадтай "story"-гоороо дамжуулан танилцах боломжтой юм. Ганц бие 50 залуус өөрсдийгөө хамгийн сайн илэрхийлэх зураг, бичлэг, текст, аудиогоо стори хэлбэрээр бэлдэн тус эвентийг зохион байгуулж байгаа хүмүүс рүү явуулах юм. Таалагдсан сторигоо тэмдэглэж авахад цаанаас нь "Match" хийж, уулзан танилцах боломжтой болох юм. Өнөөдөр бид ихэнх зүйлийг л гаднаас нь харан дүгнэж, хүлээж авдаг тийм цаг үед амьдарч байгаа билээ. Гэхдээ энэ арга хэмжээнд та бүхэн тэр хүний мэдрэмж, дотоод ертөнцийг илүүтэйгээр танин мэдэх боломжтой юм.

Хоёрдугаар сарын 13-нд 18:30-аас MN17 Gallery-д. Дэлгэрэнгүйг ЭНД дарж сонирхоно уу. 

3. Кино үзэх

Та ганцаараа эсвэл найз нөхдөөрөө ямар нэг кино үзэж болно шүү дээ. Монголын "Зоорь 2" гээд кино нээлтээ хийх гэж байх шиг байна. Хэрэв Монгол кино сонирхдоггүй бол зүгээр л гэртээ, Оскарын чансааны кинонуудыг амжиж үзэж дуусгасан ч болно шүү дээ. Ямар кино үзэхээ мэдэхгүй байвал та манай "КИНО" булангаас орж сонирхож болно шүү. 

4. Do It тоглолт

Дуучин Укагийн "Do it" тоглолт 13-нд болох юм байна. Мөн олон DJ очих шинжтэй. Ямар нэг тоглолт үзэх хүсэлтэй байгаа хүмүүс энэ газрыг зүглэж болох юм. Гэхдээ тасалбарын тоо хязгаартай гэсэн байна шүү. Амжиж авсан нь дээр бололтой.

Хоёрдугаар сарын 13-нд 23 цагаас Зайсан Хилл, EON. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж сонирхоно уу.

5. Найзуудтайгаа оройн зоог барих

Энэ өдрийг та найз нөхдөөрөө уулзаж, хөгжилдөж өнгөрүүлэх боломжтой билээ. Хаа ч юм нэг газар уулзаад, дурсамжаа хөөрөлдөн сууж болохгүй гэж үү? Заавал баасан гарагт гадагшаа гардаг байх албагүй шүү дээ.

6. Үзэсгэлэн үзэх

Уран бүтээлч Ж.Ариунтуяагийн "Дусал агаар" бие даасан үзэсгэлэнг сонирхож болох юм. Хэрэв та илүү дотогш чиглэсэн зүйл хийх хүсэлтэй байвал тус үзэсгэлэнг зориорой.

Хоёрдугаар сарын 11-нээс эхлэн Art space 976 галерейд эхэлсэн. Дэлгэрэнгүйг ЭНД дарж сонирхоно уу.

7. Sky resort ч юм уу цастай газар луу явах

Энэ өвөл цас мэдрээгүй хүн хэр олон байна? Хотоос гарсан хүмүүс л бараг цасны барааг харсан байх. Тийм бол Sky Resort эсвэл хотоос ойрхон байдаг цастай газрууд руу уавж ханатлаа гулгаж бас болох юм.

8. Спад орох

Массаж хийлгээд л, сарнайтай усанд ороод л үнэхээр сайхан биш гэж үү? Эсвэл зүгээр гэртээ "bath bomb" сарнайн дэлбээ, дарстай авч хариад усанд орсон ч болно шүү дээ. Жинхэнэ амралт.

9. Гэр бүлийнхэнтэйгээ гоё юм хийх

Ээжтэйгээ хоолонд орох, эсвэл дүү нараа дагуулаад тоглоомын төв орох ч бас сонирхолтой шүү. Тасархай гоё оройн зоог бэлдээд идэж уугаад сууцгаах нь магадгүй хамгийн "дулаан" сонголт байж ч болно шүү.

10. Ub Comedy SINGLE's Night

Ub Comedy-д дуртай залуус байвал ганц бие хүмүүсийн ийм нэг үдэш болох юм байна. 

Хоёрдугаар сарын 13-нд 21 цагаас Сант Асар төвд. Дэлгэрэнгүйг ЭНД дарж сонирхоно уу.

11. Blind Date-д явж үзэх 

Та сохор болзоонд явж үзсэн үү? Магадгүй энэ бол таны зориглох тэр өдөр ч юм билүү. Сохор болзоонд яваад нэг үзээрэй. Бүр болохгүй бол Prime Cineplex Mongolia-гийн Blind Date эвентэд явж ч болох юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
2
21 цагийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
Өчигдөр
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
2
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

oogii 2019.02.13 202.126.89.10

bodit goy sanaanuud ogson bn

0 Хариулах