Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ганцаараа хооллож буй эхнэртээ зориулж бичсэн залуугийн захидал


Филип Урц эхнэр Жессикагийн хамт Нью-Йоркын Ром хотод амьдардаг. Жессика сувилагч мэргэжилтэй бөгөөд байнга илүү цагаар ажиллаж, орой болсон хойно гэртээ ирдэг аж. Гэвч тэрээр хэзээ ч гомдоллож, гоморхож байгаагүй хүчирхэг эмэгтэй. Урт, ачаалалтай өдрийн эцэст ганцаараа суун оройн хоолоо идэж буй эхнэрээ харсан Филип түүнийг сатааруулахыг хүссэнгүй. Харин түүнд зориулж захидал бичсэн нь олон мянган хүний сэтгэлд хүрчээ. 

Филипийн 2016 онд бичсэн энэхүү захидлыг 'Love What Matters' хуудсанд нийтэлсэн бөгөөд 81 мянган хүн эможи дарж, 10 мянган хүн шэйрлэжээ. 

"Гэргийг минь Жессика гэдэг. Тэрээр 14 цаг тасралтгүй ажилласны дараа оройн хоолоо идэж буй нь энэ. Эхнэр маань ажлаасаа тарж ирээд хоолоо идэж дараа нь орондоо ордог. Өглөө маш эрт босно. Өглөөний цагаар түүнд төвөг удахад эхнэр маань дургүй. Гэхдээ би үүнийг нь хүндэтгэдэг. Босонгуутаа шүршүүрт орж, үсээ хатаагаад дараа нь өдрийн хоолоо цүнхлэх зуураа надад бас нохойдоо үнсэлт бэлэглэхээ мартахгүй гээч. Ингээд л ажил руу хөдөлдөг юм. 

Амьдралд нь хамгийн таагүй, муу муухай зүйлс тохиолдсон хүмүүст тэр минь халамж анхаарал тавьж, тусалдаг. Зүрхний шигдээс, машин, мотоциклийн осол, бэртэл, тархины гэмтэл гээд л. Тэр эцэг эх, ах дүү, гэр бүл, найз нөхдөд тусламж үзүүлнэ. Тэдний хэн байхаас үл шалтгаалж эхнэр минь тусалсаар л байх болно. Тэр цайны цагаар амрах завгүй ажиллаж, суух боломж ч ховорхон гарна. Бүтэн 14 цаг ажилласны эцэст гэртээ ирж цус, нулимсан дундуур алхаж явсан гутлаа тайлаад тухтайхан суух боломж гардаг. Гэртээ байхдаа ажлынхаа тухай ярих дургүй байдаг болохоор өдөр нь хэрхэн өнгөрсөн талаар би эхнэрээсээ асууж зүрхэлдэггүй. 

Гэхдээ зүгээр дээ. Хэрвээ ярихыг хүсвэл би хэзээд сонсоход бэлэн байх болно. Заримдаа тэр минь ажлаасаа учиргүй баяртай ирнэ, заримдаа гунигт автчихсан орж ирдэг. Гэхдээ юу ч тохиолдож, сэтгэл санаа нь ямар ч байлаа гэсэн Жессика ажилдаа үргэлж цагтаа очдог. 

Би бүх зүрх сэтгэлээрээ түүндээ хайртай. Эхнэр минь миний баатар" гэжээ. 

Эх сурвалж: The Epoch Times

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
Өчигдөр
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
3 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
23
0
0
1
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.