Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Гар утаснаасаа үзэхэд хамгийн тохиромжтой 6 кино, контент


Бид өдөр тутмын амьдралын завгүй хэмнэлдээ уусч, гэр-түгжрэл-ажил, ажил-түгжрэл-гэр гэсэн “албан ёсны” маршрутаар явсаар өдрийг өнгөрүүлэх нь элбэг. Түгжрэлд өнгөрүүлдэг алтан цагаа та өөрт хэрэгтэй подкастаа сонсон мэдээлэл авч, гадаад хэлний сонсголоо сайжруулах, өөртэйгөө тулж “ярилцан” ирээдүйгээ төлөвлөж болохоос гадна утсаараа дуртай кино контентоо үзэх боломжтой. Заримдаа бид нар орондоо орж, нааш цааш “хөрвөөнгөө” хамгийн хялбараар утаснаасаа кино, хошин шог, нэвтрүүлгүүд үзээд таатай мэдрэмж авдаг шүү дээ. Мөн аав ээж болон хүүхдүүдийнхээ хажууд үзэх боломжгүй +18 агуулгатай кино, контентыг үзэхэд гар утасны тань "LookTv" аппликэйшн "аврал" болох нь гарцаагүй. Та бүхэнд гар утаснаасаа үзэхэд хамгийн тохиромжтой 6 кино, контентыг санал болгож байна.

Дэлхий нийтээрээ төгсгөлийн бүлгийг нь хүлээж байгаа GOT буюу “Хаадын тоглоом”-ыг хүүхэд болон аав, ээжийнхээ хажууд үзэхэд тохиромжгүй гэдэгтэй санал нийлэх байх. Хүн бүхэн шагшин магтаж, ярианы бай болсон уг киноны өмнөх бүлгүүдийг амжиж үзэхийг хүсэж байвал амралтын өдөр болон оройн цагаар үзэхэд яг тохирно. Ийм үед таны үнэнч туслах гар утас тань байх болно.

HBO, HBO Signature, HBO Hits, HBO Family сувгаас сонгон хамгийн дуртай киногоо үзэх боломжтой. Эдгээр сувгаар таны эртнээс үзэх дуртай байсан кинонууд болон сүүлийн үед гарсан холливуудын шилдэг кинонууд ч багтаж буй юм.

Гал гарсан спортын тулаануудыг LookTV-гээр гар утаснаасаа үзээрэй. NBA-ийн Play Off-ийн тоглолтууд, хөлбөмбөгийн Премьер Лиг, Аваргуудийн лигийн тоглолтууд олон цагийн зөрүүтэй болдог учраас өдөр, шөнө, өглөө алин ч байсан гар утаснаасаа үзэхэд тохиромжтой.

Хэрвээ та ажлын ихэнх цагаа гадуур өнгөрүүлдэг бол LookTV-ийн Traffic Channel сувгаар хотын аль хэсэгт түгжрэл их байгааг тандаарай. Цагаа хэмнэх хамгийн найдвартай арга ч байж мэднэ шүү.

Өдрийн алжаалаа тайлангаа өмнө нь үзэгчдийг байлдан дагуулж байсан олон ангит кинонуудыг үзээрэй. LookTV-ийн “Хит цуврал”-д Солонгосын олон ангит кино болох “Дэггүй нас”, “Сэргэлэн охин Ян Сун”, “Бие хамгаалагч” болон Монголын “Гурван найз”, “Хөгжилтэй гэр бүл”, “Их хотын залуус” зэрэг сонирхолтой цувралууд багтжээ. Мөн Оросын “Гал тогоо” олон ангит киног үзэж амралтын “хачир” хийж болох юм.

Хэрэв танай гэрт суваг булаацалдаж “дайтах” хүн олон бол энэ асуудлыг хамгийн оновчтойгоор шийдэх арга нь гар утас. Та утаснаасаа Монголын болон дэлхийд алдартай сувгуудыг үзэхээс гадна кино багц нь холливуд, ази, монгол багцаас бүрддэг нь киногоо хайхад илүү хялбар. 


Хэрвээ та юнителийн дараа төлбөрт дугаарын хэрэглэгч болбол LookTV-ийн үндсэн кино багц, HBO кино багц болон сувгийн багц, SPS сувгийн багцыг 3 сарын турш үнэ төлбөргүй үзэх эрхтэй болох юм. Тиймээс эдгээр кино, контентыг хүссэн үедээ үнэгүй үзээрэй. Мөн дараа төлбөрт дугаарын хэрэглэгч болоход бүртгэлийн хураамж, барьцаа төлбөр, шимтгэлгүй юм байна.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
2
5 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
3
6 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
санал болгох
1
7 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
3

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

2019.03.21 182.160.0.230

Энэ кино мино яахав утас барьцан охинийг хэн гэдгийн бээээ xD

0 Хариулах


Зочин 2019.03.21 192.82.66.25

nz zaluutaigaa vlog hiiged bdg bhaa, bujigledeg hos #sadnews

0 Хариулах


Зочин 2019.03.21 202.126.89.50

Harin ter ohini tuhai medneer bna

0 Хариулах