Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Гар утсанд ОНЦГОЙ хор нөлөөтэй 8 аппликэйшн


Өдөр бүр олон арван аюултай программ онлайн зах зээлд шинээр худалдаанд гардаг бөгөөд "Play Store" болон "App Store"-оос тэдгээрийг хянах боломжгүй байдаг аж. Тиймээс та өөрийн гар утсандаа аливаа аппликэйшнийг суулгахдаа гэрээний нөхцөл, хөгжүүлэгчийн мэдээллийг нарийн нягталж үзэх хэрэгтэй. Хэрвээ таны гар утсанд доорх аппликэйшнууд байвал тэр дор нь устгахыг зөвлөж байна. 

1. Үнэгүй тоглоомууд

8 Dangerous Smartphone Apps It’s Better to Delete ASAP

Гар утасны тоглоомыг хөгжүүлэхийн тулд маш их хүчин чармайлт, хөрөнгө зарцуулдаг. Хэрэв та гар утсандаа үнэгүй тоглоом суулгасан бол устгасан нь дээр болов уу. Учир нь уг тоглоомыг хөгжүүлэгчид программ дээр зар сурталчилгаа ихээр нэмж оруулсан байдаг. Улмаар тус зар сурталчилгаа таны хувийн мэдээллийг хулгайлж дараа нь худалдах магадлалтай байдаг аж.  

2. Хурдан цэнэглэдэг аппликэйшнууд

8 Dangerous Smartphone Apps It’s Better to Delete ASAP

Гар утас цэнэглэх үйл явцыг хурдасгадаг гэх олон тооны аппликэйшн байдаг. Тэгвэл шинжлэх ухааны үүднээс энэ нь ямар ч боломжгүй зүйл гэнэ шүү. Эдгээр аппууд нь заль мэх бөгөөд заримдаа гар утасны дэлгэц түгжигдсэн байсан ч ажиллаж, хэрэггүй заруудаар таны утсыг амраахгүй байж мэднэ.

3. Wi-Fi программууд

8 Dangerous Smartphone Apps It’s Better to Delete ASAP

Wi-Fi сүлжээний код тайлагч болон сүлжээний хамгаалалтаар хангахыг хүсч буй үнэгүй аппликэйшнуудаас болгоомжлох хэрэгтэй. Эдгээрийн зарим нь зээлийн картын мэдээлэл гэх мэт таны хувийн мэдээллийг хулгайлж болзошгүй юм.

4. Нэр нь тодорхой бус хөгжүүлэгчтэй "хөгжим тоглуулагч"

8 Dangerous Smartphone Apps It’s Better to Delete ASAP

Эдгээр аппликэйш нь таны гар утасны цэнэгийг иддэг бөгөөд вирустүүлж болзошгүй байдаг аж. Мөн таны хувийн мэдээллийг гадагш алдагдах нөхцлийг бүрдүүлдэг байна.

5. Байршил заагч

8 Dangerous Smartphone Apps It’s Better to Delete ASAP

Таны байршилд хандалт хийдэг аппликэйшнууд нь таны утасны ашиглалтын хугацааг богиносгож, хувийн мэдээллийг хулгайлж болзошгүй байдаг аж. Цаашлаад байршлын мэдээллээ бусдад алдсанаар гэмт хэргийн золиос ч болж болзошгүй юм.

6. Нууцлал алдагдуулж болзошгүй аппликэйшнууд

8 Dangerous Smartphone Apps It’s Better to Delete ASAP

Онлайн зах дээр таны утасны дугаар, холбоо барих хаяг, текст мессеж, зураг, байршил зэрэгт нэвтрэх зөвшөөрөл хүссэн аппликэйшнууд олон бий. Тэдний ихэнх нь таны хувийн мэдээллийн нууцлалыг алдагдуулах хамгийн өндөр магадлалтай байдаг ажээ. 

7. Гар утсанд урьдчилж суулгасан интернет хөтчүүд

8 Dangerous Smartphone Apps It’s Better to Delete ASAP

Эдгээр программ нь хувийн өгөгдлийг хамгаалах, вирусээс хамгаалах баталгаа өгөхгүй бөгөөд таны утасны үйлдлийн системийг удаашруулдаг байна. 

8. Хэрэггүй аппликэйшнууд

8 Dangerous Smartphone Apps It’s Better to Delete ASAP

Хүн бүрт гар утсандаа суулгасан ч ашигладаггүй, эсвэл удаан хугацаанд нээгээгүй аппликэйшнууд байдаг шүү дээ. Эдгээр нь гар утасны батерейны хэрэглэх хугацааг богиносгож, системийг удаашруулж байдаг аж.

Эх сурвалж: Brightside

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
2
2 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
3
4 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
санал болгох
1
4 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
1
1
5
4
2
1
10

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Lol 2019.09.07 202.126.89.27

Gar utasnii programmin talaar yamar ch medleggui gar bnda

2 Хариулах