Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Газартай холбоотой бүхий л мэдээллийг гар утаснаасаа авах боломжтой боллоо


Газар эзэмших, өмчлөх эрхийн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг цахимаар зохион байгуулах "Газрын биржийн цахим төв"-ийн нээлт Дүнжингарав худалдааны төвд өнөөдөр боллоо. Нээлтэд Барилга, хот байгуулалтын яамны дэд сайд Б.Мөнхбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай болон бусад холбогдох албаны төлөөлөл оролцов.


Тус төвийг нээснээр иргэд гар утас, таблет, компьютер ашиглан өөрийн оролцохыг хүссэн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтад байршил харгалзахгүй, хүссэн үедээ хамрагдахын зэрэгцээ газартай холбоотой мэдээ мэдээллийг нэг дороос авахын зэрэгцээ дуудлага худалдаа, түрээсийн зараа оруулж, арилжаалах боломж бүрдэж байгаа юм. Мөн иргэд газрын үнэ, кадастрын зураг, гэрчилгээний хуулбар, тѳлбѳрийн баримт авах гэх мэт бүхий л үйлчилгээг цахимаар авдаг болохоос гадна түрээсийн бүртгэл хийх, газрын барьцааны талаар болон зах зээлийн үнийн бодит мэдээллийг нэг дороос авах зэргээр газрын харилцаатай холбоотой далд зах зээлийг нээлттэй болгож байгаа юм.

Нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Газрын биржийн цахим төв нээгдсэнээр авлига хахуулийн эх үүсвэр болдог хэмээн иргэд, олон нийтийн дунд хардлага сэрдлэг төрүүлдэг газрын далд арилжааг таслан зогсоох, иргэдэд газрын тухай мэдээлэл адил тэгш хүртээмжтэй очих боломж нээгдэнэ. Шинжлэх ухаан, техникийн дэвшил технологийн үсрэнгүй хөгжлийн өнөө үед газрын биржийн үйл ажиллагааг цахим хэлбэрт оруулснаар газрын харилцааг ухаалаг, технологид суурилсан, мэдээлэл авахад амар хялбар болгох давуу талтай. Хүн төвтэй хотын шийдлийн хүрээнд газрын харилцааны бүхий л мэдээллийг иргэдэд ойртуулсан цахим төв нээгдэж байгаад баяртай байна” хэмээлээ.

ГАЗРЫН БИРЖИЙН ЦАХИМ СИСТЕМ нь үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтэц, газрын кадастрын мэдээллийн сан болон бусад байгууллагын мэдээллийн сантай шууд холбогдон ажиллах боломжтой аж. Мөн ашиглахад хялбар байдлаар хөгжүүлсэн тул иргэд, олон нийт газартай холбоотой бүхий л мэдээллийг одоо гар утаснаасаа ч авах боломжтой болжээ.

           Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.01
4 сарын 29-өөс эхлэн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлана
2
2024.04.01
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг өнөөдрөөс 24 цагаар ажиллуулна
3
2024.03.27
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
19 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.