Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Generation Z болон миллениалын ялгааг тодорхойлох 8 шинж

1988-1994 оны хооронд төрөгсдийг миллениал, 1995-2012 оны хооронд төрөгсдийг Generation Z үеийнхэн гэж үздэг.


Хэдхэн жилийн өмнө миллениалууд руу хуйларч байсан бол эдүгээ Generation Z-ийн эхэн үеийнхэн насанд хүрч, нийгмийн бүхий л бүлэг тэдэнд хүрэх, нөлөөлөх, ойлгох оролдлогыг идэвхтэй хийж эхэллээ. Гэвч миллениал болон Generation Z-ийн ялгааг хүмүүс төдийлөн мэддэггүй бөгөөд “залуус” гэсэн ерөнхий нэрэн дор зангидах хандлагатай байна. 

Хэдийгээр он цагийн хувьд миллениал болон Generation Z-ийг хатуу заагласан зүйл байхгүй боловч түгээмэл байдлаар 1988-1994 оны хооронд төрөгсдийг миллениал, 1995-2012 оны хооронд төрөгсдийг Generation Z үеийнхэн гэж үздэг. (Судалгаанаас үзэхэд 0-24 насныхан Монгол Улсын нийт хүн амын 45.8 хувийг эзэлж байна)

Эдгээр хоёр үеийн ялгааг тодорхойлох 8 шинжийг ингэж гаргажээ. 

  1. Төвлөрөл бага

Generation Z-ийнхэн минут секундээр өөрчлөгдөн шинэчлэгдэж буй ертөнцөд амьдарч байна. Тиймдээ ч мэдээллийг боловсруулахдаа өмнөх үеийнхнээсээ хавьгүй хурдан бөгөөд Instagram, Snapchat зэргийг голлон хэрэглэдэг аж. Төвлөрөл чадвар сул учраас аль болох богино, сонирхолтой контент тэднийг сонирхлыг татаж, хэрэгцээг нь хангадаг. 

  1. Олон зүйлийг зэрэг амжуулахдаа сайн

Үе бүрт өөрийн гэсэн онцлог давуу тал байдгийн хуулиар Generation Z-ийнхэнд олон зүйлийг зэрэг амжуулах давуу тал заяажээ. Тэд нөүтбүүк дээрээ хичээлээ хийнгээ утас, таблет дээрээ давхар хайлт хийж, найзтайгаа чатлангаа зурагт үзнэ. Энэ нь тэдний хувьд ердөө ч төвөгтэй санагдахгүй бөгөөд ажил, зугаа цэнгэлийн хооронд маш хурдан бөгөөд үр дүнтэй шилжилт хийж чаддаг нь гайхмаар.  

  1. Үнэд бага ач холбогдол өгдөг 

Шилжилтийн үед төрж өссөн миллениалууд аливаад тооцоотой ханддаг. Тэдний 67 хувь нь үнэгүй купон гэсэн вэбсайт руу шууд нэвтэрдэг бол Generation Z-ээс ердөө 46 хувь нь тухайн сайт руу зорьж ордгийг судалгаагаар тогтоожээ. Түүнчлэн миллениалуудын 71 хувь нь худалдан авалт хийхийн өмнө онлайн зар сурталчилгаан дээр дарж үздэг бол Generation Z-ийн 59 хувь нь л ийм зүйлд ач холбогдол өгдөг гэжээ. 

  1. Ажлын талбарт эрт гардаг 

Томоохон ажил олгогчид 16-18 насны Generation Z-ийнхнийг удахгүй ажиллаж эхэлнэ хэмээн тооцоолж байна. Шинэ үеийнхэн бие даасан байдлын үнэ цэнийг илүү мэдэрдэг бөгөөд өндөр боловсрол эзэмших гэж цагаа үрэхийн оронд онлайнаар үзэж, бие дааж сурахыг илүүд үздэг аж. 

  1. Generation Z илүү энтерпренер сэтгэлгээтэй байдаг 

Gen Z маркетингийн стратегич Дийп Пател “Шинэ тутам хөгжиж буй өндөр технологи, нетворкт тулгуурласан өнөөгийн ертөнц нь эцсийн дүндээ илүү энтерпренер сэтгэлгээтэй эрин үеийг бий болгож байна” хэмээн бичжээ. Generation Z бие даасан ажлын орчинг хүсдэг бөгөөд саяхны нэгэн судалгаагаар өсвөр үеийнхний 72 хувь нь хувийн бизнес эрхлэхийг хүсдэг гэж хариулсан байна. 

  1. Generation Z өндөр хүлээлттэй байдаг 

Тэд бол технологийн эрин үеийн уугуул иргэд. Тиймээс аливаа бизнес, брэнд, худалдаа эрхлэгчдийг өөрсдөд нь үнэнч байхыг хүснэ. Хэрэв хэрэглэдэг бүтээгдэхүүн, брэнд нь таалагдахаа больвол шууд өөр нэгнээр нь оруулах болно. Үнэнч хэрэглэгч гэсэн ойлголт Generation Z-ийн үеэс эхлээд халагдаж байна.

  1. Generation Z хувийн онцлог чанар ихтэй

Generation Z-ийнхэн хувийн амьдрал, ажил, сонирхол гээд бүх зүйлээс онцгой, дахин давтагдашгүй байдлыг эрэлхийлдэг. 

  1. Generation Z бол глобал иргэн 

Интернэт хөгжиж эхлэх үед миллениалуудыг анхдагч глобал үе гэж нэрийдэж байв. Харин хүн төрөлхтний амьдарч буй ертөнц онлайн болохын хэрээр Generation Z-ийнхний бодож сэтгэж, харилцаж буй нь улам бүр глобал шинжтэй болж байна.35-аас дээш насныхны 58 хувь нь “Өнөө үеийн хүүхдүүдийн хүсэл, сонирхол, хандлага нь улс орноороо ялгарахаас илүү дэлхий нийтийн хэмжээнд ижил төстэй болсон” гэдгийг хүлээн зөвшөөрдөг аж. Эцэст нь дижитал төхөөрөмжийг Generation Z-ээс салгаж ойлгох боломжгүй юм. Тэд дижитал төхөөрөмжид донтох магадлал миллениалуудтай харьцуулахад 25 хувиар илүү байдаг аж. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
16 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
16 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
19 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
0
11
0
0
0
2
4

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

bilgee 2019.10.10 202.21.125.142

uheh n uheed huchtei n amid uld pzda

1 Хариулах


Carlos Sicero 2019.02.01 202.179.27.182

millenialchuudig haraal ideg

1 Хариулах


Зочин 2019.01.21 202.21.97.30

миллениал tgd odoo yg yahiin phone x garhad 5 bvrmusun zah zelees garsantai adil ym bichsen sangdaj bnshd.hehehe

0 Хариулах