Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Гэр бүлээрээ утас ашиглахаас татгалзвал зохих 5 газар

Товчхондоо бол томчууд хүүхдийнхээ нүдийг хариулж ажлын мэйлээ шалгахгүй, твиттерт жиргэхгүй, дуудлага хийхгүй!


Бид гар утасгүйгээр өдөр тутмын амьдралаа төсөөлөхийн аргагүй болжээ. Гэсэн хэдий ч дижитал төхөөрөмжийг зохистой хэрэглэх тухай асуудал сүүлийн жилүүдэд эрчимтэй яригдаж, дэлгэцний хамаарлаас үүдэлтэй сөрөг үр дагавруудыг илрүүлсэн судалгаа ихээр хийгдэж байна. 

Тухайлбал, 2016 онд “Common Sense Media” хэмээх медиа рейтингийн байгууллагаас 8-18 насны хүүхэдтэй 1800 эцэг эхийн дунд дэлгэцэнд (гар утас, компьютер, телевиз, электрон ном унших төхөөрөмж зэрэг бүх төрлийн хэрэгслийг багтаасан) зарцуулж буй цагийг тодорхойлох зорилготой судалгаа хийсэн байна. Уг судалгаагаар томчууд өдөрт 9 цаг 22 минутыг дэлгэц ширтэн өнгөрөөж байгааг тогтоосон бөгөөд үүнээс ердөө 1 цаг 39 минут нь ажлын холбогдолтой байжээ. Өөрөөр хэлбэл, өдөр бүр 7 цаг 43 минутыг хувийн зорилгоор дэлгэц ширтэн өнгөрөөж байгаа аж. 

Энэ мэт дэлгэцнээс хамааралтай дижитал амьдрал давамгайлах болсонтой холбоотойгоор Нью-Йорк Таймс гэр бүлээрээ утас ашиглахаас татгалзвал зохих таван бүсийг санал болгожээ. 

Тодруулж хэлэхэд, “утасгүй бүс” хүүхэд болон насанд хүрэгчдэд адил тэгш үйлчлэх ёстойг санаарай. Товчхондоо бол томчууд хүүхдийнхээ нүдийг хариулж ажлын мэйлээ шалгахгүй, твиттерт жиргэхгүй, дуудлага хийхгүй! 

  1. Орондоо: Өмнө нь бид унтахаасаа өмнө зурагт үзэх нь элбэг байсан бол эдүгээ утсаа оролдох нь ихэсчээ. Амрахаас өмнө дэлгэц ширтэх нь нойрны чанар болон эрүүл мэндэд муу нөлөөлтэйг хүн бүр хүлээн зөвшөөрдөг ч цөөн хэд нь л энэхүү муу зуршлаа орхих шийдвэр гаргадаг. Тэгвэл мэргэжилтнүүдийн зөвлөснөөр “утасгүй” болох ёстой эхний бүс бол унтлагын өрөө гэнэ. 

  2. Хоолны ширээнд: Гэр бүлээрээ цуглан халуун дотно яриа өрнүүлэх боломж оройн хоолны үеэр л гардаг. Иймд ширээнд суухдаа хэдэн хором ч болов “дижитал иргэн”-ий үүргээсээ ухамсартайгаа хагацах нь зүйтэй. 

  3. Ном уншихдаа: Хэрэв та шинэ онд илүү олон ном унших зорилго тавьсан эсвэл гэр бүлээрээ ном уншлагын цагтай болохоор төлөвлөж байгаа бол электрон ном унших төхөөрөмжийг ашиглаж болох юм. Гэхдээ бусад дижитал төхөөрөмжүүдийг өөр өрөөнд үлдээхээ битгий мартаарай. 

  4. Гадуур гарахдаа: Хэрэв та хаа явсан газраа утсаа оролдож, фэйсбүүк, твиттерээ шалгадаг бол танд хаана ч очсон ялгаагүй л байх болно. Иймд ухамсартайгаар утсаа орхиод гэр бүлийнхэнтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрүүлж сур. Зураг дарах боломжоо алдах вий гэж эмээж байгаа бол утсаа airplane тохиргоон дээр тавиад, утсаа зөвхөн гэрэл зургийн хэрэгсэл, газрын зураг болгон ашиглахыг зөвлөж байна. 

  5. Машинд: Дэлгэцний тусламжтайгаар жолоо барих, очих газраа төлөвлөхөд улам бүр хялбар болж байна. Гэсэн хэдий ч хүүхдээ сургуульд нь хүргэж өгөхдөө ярилцах боломжоо алдаж байгаа бодолцох хэрэгтэй юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
9 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
11 цагийн өмнө
Түүхэн хүмүүс яг үнэндээ ямар харагддаг байсан бэ?
санал болгох
1
14 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.