Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Гэр бүлтэйгээ өнгөрүүлэх РОМАНТИК орчныг хамгийн ХЯМД зардлаар бүрдүүлэх 9 санаа


Өдөр бүхэн нэгэн хэвийн байдлаар амьдрал үргэлжилбэл уйтгартай шүү дээ. Багахан өөрчлөлт, шинэчлэлт хийхэд л амьдралыг илүү баялаг, өнгөлөг болгох боломж дүүрэн ертөнцөд бид бүхэн амьдарч байна. Ажлаа тараад гэртээ ирж, орой бүхэн нэг л үйлдлээ хийх нь тийм ч таатай биш. Тиймээс танд гэр бүлтэйгээ өнгөрүүлэх романтик орчныг хамгийн хямд зардлаар бүрдүүлэх боломжтой 9 зүйлийг санал болгож байна.  

1.Амтлаг оройн зоог


Халуун дулаан уур амьсгал бүрдүүлэн амттай оройн зоог барьж, жирэлзэн өнгөрөх стресст нийгмээс түр зуур ч гэсэн амсхийх боломж гэрт тань л бий. Хань ижлийнхээ ажлын талаар эсвэл хүүхдүүдийнхээ сургууль дээр өрнөж буй үйл явдлын тухай ярилцаж, мэдээлэл солилцож ч болох юм. Хэн нэгэндээ тулгарсан асуудал, бэрхшээлийг даван туулах талаар санал бодлоо хэлэлцэж, хамгийн зөв шийдвэрт хүрэх боломжтой.  

2.Кино үдэш

Хотын түгжрэлд цагаа баран кинотеатр зорих хэрэг байгаа гэж үү? Дээрээс нь хүн тус бүр тасалбарынхаа мөнгийг төлөх шаардлага гарна. Энэ бүх асуудлыг цогцоор нь шийдэх арга бол гэртээ тухтайхан суугаад гэр бүлээрээ сүүлийн үед гарсан шилдэг киног үзэх боломж бий. Хоорондоо киноныхоо тухай санал бодлоо ярилцахад ч бусдад саад болохгүй давуу талтай. Дашрамд сонирхуулахад Юнивишнээс “Гэр бүлийн цаг” урамшуулалт хөтөлбөрийг зарласан байна лээ. Зөвхөн кино үзээд дуусалгүйгээр бэлэг нээж олон бэлгийн эзэд болох боломжтой. Үүнийг оролдоод үзэхэд яагаад болохгүй гэж.

3.Уянга төгөлдөр орчин


Урьдаас бэлдсэн нам гүм, бүдэгхэн орчин хэний ч сэтгэлийг амгалан тайванд уусгадаг билээ. Хэрвээ та гэртээ түрүүлж ирсэн бол хэдхэн зүйл хийхэд л хангалттай. Нэгдүгээрт, хөшгөө хаа. Дараа нь лаагаа бэлдэж асаана. Эцэст нь пянз эсвэл хөгжмөө асаагаад жазз аяыг сонгоорой. Эсвэл хэн хэнийхээ хамгийн дуртай дуу, аяыг сонгож тавихад л хамгийн сайхан уянга төгөлдөр орчин бүрдэх нь тэр. Дээрээс нь хундага дарс байвал бүр “күүл”.

4.Цэвэр цэмцгэр гэр


Өдөр тутмын ажлын ачаалал, замд өнгөрүүлдэг “түгжрэлт” хугацаа биднийг гэртээ харих үед ямар ч идэвхгүй, ядарсан, амрахаас өөр “гарцгүй” болгодог. Гэрийн ажлаа амжуулах нь амралтын өдрийн ажил болдог гэхэд хилсдэхгүй. Ийм л үед гэр бүлийн гишүүдийн хэн нэгэн боломжтой нь гэрээ цэвэрлэчихсэн угтвал хэчнээн сайхан гээч. Тоосонд дарагдсан тавилга, эмхлүүлж амжаагүй хувцаснууд бүгд эмх цэгцтэй болчихсон байвал тайван, тухтай амрах сайхан орчин гэдэгт санал нийлэх биз ээ.  

5.Хөөстэй онгоц


Романтик орчинд зүй ёсоор ордог нь хөөстэй ванн. Алжаалаа тайлахаар зэхэж буй бол хайртдаа зориулж ваннаа халуун усаар дүүргэн, далайн эсвэл цэцэгсийн үнэр анхилсан хөөс нэмээрэй. Гэрлээ унтрааж, лаа асаахаа мартуузай.  

6.Зурагт хана

Хүмүүний амьдралын дурсамж дурдатгал зөвхөн сэтгэл зүрхэнд биш зураг, бичлэгт ч үлдэх боломж бүрдсэн билээ. Ийм боломжтой байгаадаа бид бүхэн үргэлж баярламаар. Хамгийн сайхан нандин мөчүүдээ, аз жаргал гэрэл гэгээгээр дүүрэн байсан үеийн гэрэл зургуудыг угаалгаад ханандаа өлгөөрэй. Эгэл жирийн цулгай хана байснаас хамгийн “нандин хана” байх нь хуучнаа дурсаж, сайхныг ярилцах романтик орчин байх болно. Амлая!

7.Гэрэлт шил

Виноны шилэнд жижиг гэрлүүд хийж, гэрээ чимэх нь дэгжин бөгөөд гайхалтай мэдрэмжийг төрүүлэх биз ээ. Гэрэл гэгээ гэдэг хүнд үргэлж дотно, дулаахан мэдрэмж төрүүлдэг чухал зүйлсийн нэг шүү дээ. Энэ санааг ямар ч насны хос хэрэгжүүлэх боломжтой.

8.Тав тухтай ор, хөнжил


Өглөө тэр чигт нь орхисон ороо маш гоёор хураах юм уу эсвэл хамгийн тав тухтай байдлаар засаж янзлан унтахад бэлэн болгоод үзээрэй. Хүмүүс яг өөрийн ор, хөнжилдөө л хамгийн тухтай, амгалан нойрсож чаддаг. Тиймээс гэрийн хамгийн анхаарал хандуулж, “аминчлан” үзэх ёстой хэсэг бол ор, дэр, цагаан хэрэглэл юм.  

9.Байгалийн сайхныг мэдрэх


Цас будрах, бороо шиврэх, солонго татах, нар жаргаж мандах гээд л бид бүхний сэтгэлийг хөглөж, мэдрэмжийг баясгадаг нь байгаль билээ. Энэ бүхий л жаргалыг та хайрттайгаа тагт, цонхныхоо дэргэд суунгаа мэдрэх боломж байгааг санаарай. Намуухан орой гудамжны гэрэлд гялбах цасан ширхэгүүд...Навч цэцэгс дэлгэрэх цагийн хаврын анхны бороо...Зуны нам гүмхэн үдшийн байгалийн сайхныг хайрт бүсгүй/залуутайгаа эсвэл гэр бүлээрээ харж, халуун дулаан яриа дэлгэн, орчлон ертөнцийн сайхныг мэдрэхийг санал болгож байна.

холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Street fashion: Хотын загварлаг залуусын нэгээхэн хэсгийг харуулах 22 зураг
2
4 цагийн өмнө
Buddha Market: Органик бүтээгдэхүүний төрөлжсөн зах нээгдлээ
3
5 цагийн өмнө
"GOT"-ийн төгсгөлд урам нь хугарсан хүмүүсийн хамгийн хөгжилтэй 22 пост
санал болгох
1
5 цагийн өмнө
"ГОТ"-ын фэнүүдийн сэтгэл ГОНСГОР үлдсэнийг батлах ХАРУУСЛЫН 17 пост
2
22 цагийн өмнө
"Яг түүн шиг" шоуны энэ удаагийн дугаартай холбоотой сонирхолтой 10 зүйл (+Үзүүлбэрүүд)
3
3 өдрийн өмнө
Автомашингүй өдрийн онцлох фото агшнууд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.