Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Гэрээ цэгцлэх тухай Мари Кондогийн өгсөн 16 гайхалтай зөвлөгөө


“Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” номоороо дэлхий дахинаа алдаршсан Мари Кондогийн “Мари Кондотой хамт гэрээ цэгцэлцгээе” шоу Netflix-ээр цацагдаж эхэллээ. Эмх цэгцтэй амьдрах шинэ үеийн философийг гаргаж, КонМари хэмээх аргачлалыг хүртэл бий болгосон түүний зөвлөгөөг бид урьд нь зөвхөн номноос л уншдаг байсан бол одоо Netflix-ийн шоунаас бүхлээр нь үзэх боломж бүрдлээ.

Ингээд “Мари Кондотой хамт гэрээ цэгцэлцгээе” шоунаас танд хэрэг болох шилдэг 16 зөвлөгөөг хүргэж байна.

1. Цэгцэлж эхэлсэн нь бол тууштай байгаарай, дуусч л таарнаӨрөө тань илүү эмх цэгцтэй болохын өмнөхөн илүү эмх замбараагүй болоход гэмгүй. Ганц бие бүсгүй, залуухан хосууд, бага насны хүүхэдтэй гэр бүл гэх мэт айл бүр харилцан адилгүй учраас эдгээр хүмүүсийн эд зүйлсдээ хандах хандлага өөр. Гэхдээ КонМари аргачлалын ашигласнаар хэрэгггүй эд зүйлсээсээ амжилттай хагацаж чаддаг. Эд зүйлс ихтэй зарим гэр бүл бүтэн сарыг эмхэлж цэгцлэхэд зориулж магадгүй юм. Хэр урт хугацааг зарцуулах нь хамаагүй эцэстээ таныг эмх цэгцтэй гэр угтах учир тууштай байгаарай.

2. КонМари аргачлалыг алхам алхмаар нь дагахыг зөвлөж байна. 

Мари Кондо эмх цэгцтэй амьдралын зөвлөхөөр ажиллах явцдаа эмхэлж цэгцлэх 6 үндсэн дүрмийг боловсруулжээ. Үүнд:

  • Эмхэлж цэгцлэхийг өөртөө даалга
  • Өөрийнхөө мөрөөдлийн амьдралын хэв маягийг төсөөл
  • Эхлээд хаяж дуусга
  • Юмсыг байршлаар нь бус төрөлжүүлэх замаар цэгцэл
  • Дарааллыг зөв дагаж мөрд
  • “Энэ зүйл үнэхээр миний сэтгэлийг догдлуулж байна уу” гэж асуу. 

3. Юмс хүний сэтгэлийг догдлуулах тухай санаа гайхмаар сонсогдож магадгүй ч том өөрчлөлтийг бий болгох чадвартайЖижигхэн ч гэсэн танд чинхүү баяр хөөр авчирдаг зүйлсийн талаар бодоод үз. Магадгүй энэ нь гөлгөө тэврэх, дуртай хувцсаа өмсөх, таалагддаг стилиэрээ үсээ янзлах байж болно. Энэ бол юмсаа эмхэлж цэгцлэх, төрөлжүүлж ялгах явцдаа олж мэдрэх ёстой Мари Кондогийн хэлээд буй мэдрэмж юм. Барьж, хүрч үзэх нь үүний нэг хэсэг нь. Хэрэв та хувцсаа барьж байхдаа үүнийг өмсөөд хэчнээн сайхан харагддаг тухайгаа бодож, баяр баясал төрж байвал авч үлдэх нь зүйтэй аж. Харин өмсөхөд сайхан таардаггүй, өнгө нь таны арьсны өнгөтэй зохицдоггүй бол тэр хувцсандаа “шинэ гэр” олсон нь зүйтэй. Энэ санаа зөвхөн хувцсан дээр ч биш тоглоом, гал тогооны хэрэгслээд эхлээд гэрт байгаа бүхий л эд хогшлыг ангилж, ялгахад хамааралтай.

4. Гэр дотроо алхах зуураа бүх зүйлдээ анхаарал хандуул. Ингэвэл та эд юмсаа хэрхэн ангилахыг хүсч байгаагаа ойлгоно

Эмх цэгцтэй амьдралын эксперт маань хувцаснаасаа эхэлж цэгцлэхийг зөвлөж байна. Дараа нь жижиг хэрэгслүүд, бичиг баримтууд, ном, хамгийн сүүлд нь өөрт нандин зүйлс гэсэн дарааллын дагуу янзлаарай.

5. Эд юмсыг төрөлжүүлж эмхлэх нь байршлаар цэгцлэхээс тэс өөр зүйл

Өрөө өрөөг хэсүүчлэн явахын оронд өмнө дурдсанчлан хувцаснаасаа эхэл. Гэр бүлийн бүх гишүүд хувцсаа нэг дор овоолж, гэртээ байгаа бүх хувцсаа харах боломжтой болго. Ихэнх гэр бүл хэчнээн их хувцастайгаа мэдээд гайхаж хоцордог. Үүний дараа алийг нь авч үлдэх, алийг нь хандивлах, хаяхаа шийдээрэй гэжээ.

6. Эвхэх нь КонМари аргачлалын гол түлхүүр бөгөөд энэ нь таны шүүгээнд жинхэнэ өөрчлөлтийг авчрах болно


Үр дүнд нь харахад таатай, хаана юу байгааг бүгдийг нь харах боломжтой юм.

7. Хэрэв танайх ам бүл олуулаа бол эвхэхийг хамтын зуршил болгоорой

Ингэснээр гэр бүлийн гишүүн бүр хувцсандаа хүндэтгэлтэй ханддаг болж, эд зүйлс нь хаана байгааг яг таг мэддэг болно. Нөгөөтэйгүүр гэрээ цэвэрлэж, эмхэлж цэгцэлдэг гэрийн эзэгтэй нарт ганцаараа бүхнийг хийх нь ихээхэн хүндрэлтэй байдаг бөгөөд хамтын зуршлыг бий болгосноор илүү аз жаргалтай, амар амгалан уур амьсгалыг бүрдүүлнэ.

8. Эмхэлж цэгцлэх явцад гэр тань урьдынхаасаа илүү замбараагүй болсон мэт санагдах вий. Гэсэн ч бүү сэтгэлээр уна

Бүгдийг нэг өдөрт цэгцлэх гэж яарсны хэрэггүй мөн амжихгүй байлаа гээд санаа зовох шаардлагагүй юм. Хэр их хугацаа зарцуулах нь хамаагүй эцсийн зорилгодоо хүрч, гэрээ бүрэн дүүрэн эмх цэгцэнд оруулах нь л чухал гэдгийг санаарай.

9. Ижил хэмжээтэй савнуудыг нэг шургуулганд хий

Гал тогоо, угаалгын өрөө, унтлагынх өрөөний шургуулгандаа жижиг хайрцгуудыг ашигла

10. Бүгдийг нь харж чадах байрлалд эд юмсаа хадгал

Хэрэв та эд зүйлсээ битүү хайрцганд хийхээр бол аль болох цэвэрхэн, хаана юу байгааг бүхэлд нь харж чадахаар зохион байгуулаарай. Ингэснээр өөрт байгаа зүйлээ хайж олоогүйгээс болж давхардаж худалдан авалт хийхгүй байхаас таныг сэргийлнэ.

11. Гэрт тань байгаа бүх эд зүйлс өөрийн гэсэн байртай байгаа эсэхийг нягтал

Үүдээр ороход л хүрмээ өлгөх газар, гутлаа хийх шүүгээ, цүнхээ тавих газар бий болгох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, юмс өөрийн гэсэн оноогдсон газартай байгаа тохиолдолд эмх цэгцтэй байх нөхцөл бүрдэх юм.  

12. Эд зүйлсийг том, гялгар уутанд бүү хадгал

Та төсөөлдөө том хар гялгар уутан дотор юу байгааг мэдэх аргагүй, тэгээд ч таны эд зүйлсийг хямдхан мэт санагдуулна. Үүний оронд жижиг хайрцагнуудыг ашиглахыг Мари Кондо санал болгожээ.

13. Ойр ойрхон ашигладаг зүйлсээ гарт ойрхон газар хадгал. Харин ховорхон хэрэглэдэг зүйлсээ гар хүрэхээс хол газар байрлуул

Тухайлбал, өдөр бүр хэрэглэдэг аяга тавгаа нүдний тус харалдаа шургуулганд хийх бол хааяа нэг ашигладаг аяга тавгаа гар хүрэхээс дээгүүр эсвэл бүр доод хэсэг тавьбал тохиромжтой.  

14. Боломжтой бол юмсыг босоогоор нь хадгал

Хоолны багаж хэрэгсэл, соруул, урт иштэй зүйлсээ босоогоор нь хадгалвал хайж олоход, ашиглахад хялбар байх болно.

15. Нандигнадаг зүйлсээ хадгалах зөв газрыг сонгох нь чухал

Тухайлбал, зургийг альбом юмуу хайрцагт хадгалахыг Мари Кондо зөвлөж байна. Нүдэнд ил газар байрлуулахаас татгалзаарай гэжээ. Эцэст нь та эд зүйлсээ зөв газарт байрлуулж, эмхэлж дууссаны даараа баяр баясгаланг мэдрэх болно.  

16. КонМарич аргачлалаар гэрээ эмхэлж цэгцэлснээр эд зүйлсээ харах өнцөг тань бүхэлдээ өөрчлөгдөнө

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2023.10.11
Мөрөөдөж буй зүйлээ өөрийн болгохын тулд нүүр тулах ёстой 5 зүйл
2
2023.06.29
Мөнгөн хуримтлал үүсгэхэд туслах "365 хоногийн хадгаламжийн челленж"
3
2022.12.01
Баярын сард 'АМЬД ҮЛДЭХ' жор | Цаг хугацаа, мөнгө санхүү, сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэх вэ?
санал болгох
1
8 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
3
0
0
0
3
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.