Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Гэрэг Фэйшн" сэтгүүлийн ШИНЭ дугаараас санал болгох 6 нийтлэл


“Гэрэг Фэйшн” сэтгүүлийн цоо шинэ дугаар гарлаа. Монголын зун богинохон ч адал явдал, сайхан дурсамж, басхүү байгалийн олон янз, гоо үзэсгэлэнгээр дутаадаггүй билээ, биднийг. Хүний сэтгэл санаа ч цаг, улирлын ялгуунд сүлэгдээд уужуу, аажуу, өөдрөг хөгжүүн буй энэ мөчид сэтгүүлийн маань шинэхэн дугаар танд очиж байгаад бид баяртай байна. Уншигч авхай таныг хөдөө байгаль дунд, үгүй бол зуслангийнхаа зүлгэн дээр хажуудаа халуун кофе, эсвээс хүйтэн ууш тавьчихаад сэтгүүлийн маань хуудсыг эргүүлнэ суух байх даа хэмээн төсөөлөн, чухам тэр төсөөлөлдөө л хөтлөгдөн бэлтгэсэн юм шүү.

1. Цаг Бус

ЗурагТайлбар




Энэ дугаарын маань гол зочин, үндсэн фокус О.Анхбаяр, түүний үүсгэн байгуулсан S.M.O.K, Grandmaster маркууд гэдгийг та хэдийнэ мэдчихсэн. Харин үүний цаадах үнэ цэнэ, уг үндэс рүү нь очих гэж эрмэлзсэн ярилцлага, мөнхүү брэндүүдийн шинэхэн, бас эдиториал сэтгүүлийн маань дотор танд уншигдаж, үзэгдэхээ хүлээн байгаа.

2. Хөрөг ярилцлага

ЗурагТайлбар






Удаахад нь бидний мэдэх С1 телевизийн "Showbiz" нэвтрүүлгээр цоо шинэ стилийн хөтлөлтөөрөө ялгаран гарч өдгөө дэлгэц тайзны нэгэн түүчээ болсон хөтлөгч, жүжигчин, найруулагч Г.Анхбаярын цоо шинэ хөрөг ярилцлагыг та уншаарай.

3. Галзуу барын аманд

ЗурагТайлбар





Энэ зун, түүн дундаа Монголын хувцас загварынхны шинэхэн ажлуудыг эдиториал бүтээлч ажлуудаараа дэлгэж байна. Мөн өнгөрсөн "The Met Gala"-гийн оюутны дунд болсон тэмцээнээс “Олны таашаалд нийцсэн” шагналыг хүртсэн шинэ загвар зохион бүтээгч Babi-гийн бүтээлийн талаар дэлгэрэнгүй сурважилсан юм.

4. Social Know How

Сошиал амьдрал бидний амьдралыг чухамдаа хэрхэн шинээр хэлбэржүүлж байгааг сонирхож “Social know how” буланг шинээр нээж хэрхэн хэрэглэж болох зөвлөгөө, сошиалаар амжилттай яваа "Kleenex" брэндийн Монгол дахь хуудас, хайрыг түгээх тухай сайхан контентуудаараа түүчээлж буй "Мобиком"-ын хамт олны тухай онцлов. 

5. Б.Тэргэлийн нүүр будалтын зөвлөгөө

ЗурагТайлбар





Энэ удаагийн дугаарт шинээр нүүр будалтын зөвлөгөө булан нэмэгдсэн. Таны эрэгтэй, эмэгтэй алин байхаас үл хамаараад хоёуланд нь тохирох нүүр будалтын зөвлөгөө байгааг дуулгахад таатай байна. 

6. Бүтээлч ажлууд

ЗурагТайлбар





Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2020.09.14
Улаанбаатарыг сонсохуй хийгээд үзэхүйн “Рихтерийн тэмдэглэл”
2
2020.04.17
Street Fashion | Хавар цагийн фэйшн
3
2020.02.18
Гэрэг Фэйшн: "Neo Classics"
санал болгох
1
19 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Стүпид ууганаа 2019.07.23 202.126.88.200

Ууганаа стүпид

0 Хариулах