Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Гэрэг Фэйшн: Тэргэлийн нүүр будалтын зөвлөгөө

Гэрэг Фэйшн сэтгүүлийн "Make up tutorial" булангийн мэдээллийг хүргэж байна.


Б.Тэргэл нь СУИС-ДДУС-ийг хувцасны зураач дизайнераар төгссөн бөгөөд 2013 оноос хойш нүүр будагчаар ажиллаж ирсэн. Тэрээр загварын сэтгүүлүүд, шоунууд, гэрэл зураг болон видео сурталчилгааны олон ажилд нүүр будагч, стилистээр хавсран ажиллаж байна. Энэ буланд эрэгтэй эмэгтэй тус бүр дөрвөн янзын нүүр будалтыг танд зөвлөж байна.

Эрэгтэй:

Натураль нүүр будалт. Бор арьс дулаан туяатай өнгүүдийг сайн хүлээж авдаг бол цайвар арьсанд хүйтэн туяатай өнгүүд зохидог. Хэрэв та батгатай, эмзэг арьстай бол өөгөө дарахын тулд кремээ жижиг хавтгай багсаар тавьж, парлон ашиглан уусгаад дараа нь энгэсгээ бүхэлд нь багсдаарай. Ерөнхийдөө цэвэрхэн арьстай бол энгэсгээ багсдахад хангалттай ба натураль харагдана. Кремийн өнгийг сонгохдоо хүзүү, эх биеийнхээ өнгөтэй ижил туяатайг сонгохоо мартуузай.

Хэрэв та нүүрээ будахаас залхуурдаг эсвэл огтоос дургүй бол хөмсгөө нэг удаа ч болтугай самнаад үзээрэй. Царай тань төсөөлснөөс чинь илүү цэгцтэй, дур булаам харагдана гэдэгт мөрийцөхөд бэлэн байна. Хөмсгөө дүүрэн харагдуулахын тулд танд хүрэн өнгийн харандаа, хөмсөгний сам байхад л хангалттай ба сийрэг хэсгүүдийг дүүргэж будна.

Хөмсөгнийхөө угийг нь сэргэр босгож самнах нь зөвхөн эмэгтэй бус эрчүүдэд хамаатай трэнд юм. Ингэснээр таны нүдийг жавхаалаг харагдуулна. Хөмсгөө үсний вакс ашиглан босгож будаж ч болно. Зовхины хэсгийг бага зэрэг тодруулах нь нүдийг гүн харагдуулдаг.

Загварлаг залуу таныг илүү догь харагдуулах будалт. Уруулаа шүүслэг харагдуулах нь эрчүүд, эмэгтэйчүүдийн аль алинд нь хамаатай. Уруулыг арчлах хамгийн энгийн арга бол шүднийхээ сойзоор хөнгөн үрж, гуужуулах юм. Ингэснээр уруулын цусны эргэлт сайжирна. Мэдээж тогтмол уруулын тос түрхэх нь уруулыг хатахаас сэргийлж байдаг.

Гялалзсан зовхи хүний нүдний цагааныг тодруулдаг. Хамгийн түгээмэл байдаг учраас уруул өнгөлөгчөөр нүдний энэ будалтыг хийж болно. Хөмсгөө босгож болох өөр нэг арга нь үсний лак бөгөөд янз бүрээр хөмсгөө хэлбэржүүлж туршаарай.

Сэвхтэй болохыг мөрөөдөгч хэн бүхэнд эл трэнд одоо болтол хэвээр байна. Сэвхийг нүдний харандаа, тень, хөмсөгний гел ашиглаж зурах боломжтой.

Эмэгтэй:

Энэ оны трэнд будалт юм. Уруулыг хүрээлэхдээ уруулын будгийн өнгөтэйгөө адилхан байх албагүй ба үндсэн будгаасаа бүдэг, тод аль нь ч байж болно. Нүдний доогуурх контурыг баяр наадам, эсвэл клуб орохдоо зурж, будвал догь харагдана.


Винтэйж, сонгодог будалтууд үргэлж аюулгүйгээс гадна моодноос гарах нь ховор. Поп-артаас санаа авсан энэ будалт дөрвөлжнөөс бусад төрхтэй хүн бүрт зохидог. Үндсэн дүрэм нь нүдний контур болон тень. Тенийн өнгүүд улаан, цэнхэр, шар, хар байх нь тохиромжтой. Уруулыг гялтгар биш мат юмуу хагас матаар будахыг зөвлөж байна.


Үргэлж цэгцтэй хөмсөгтэй явна гэдэг уйтгартай. Хааяа ч гэсэн замбараагүй, өтгөн хөмсөгтэй байж яагаад болохгүй гэж? Дээд, доод зовхийг гялтгар саагаар будах нь нүдийг төвгөр, нүдний цагааныг тод харагдуулдаг бол мат будаг илүү хүнхэр харагдуулдаг. Улбар өнгө нь дулаан туяатай учраас ямар ч өнгийн арьсанд зохидог. Өдөр тутамдаа нэгэн хэвийн будахаас татгалзаж, хааяа ч гэсэн донжийг нь тааруулсан тенүүдийг туршихыг зөвлөж байна.


Өдөр тутмын будалт. Нүдэнд гурван өнгийн тень хэрэглэсэн ба бүдгээсээ тод руу уусгах зарчмаар будна. Дээрх будалтын сууринд бүдэг ягаан байгаа ба дараа нь шар, төгсгөлд нь ногоон өнгийг хэрэглэсэн. Зуны улиралд чийглэг, шүүслэг уруултай харагдах нь үргэлж л зөв сонголт байдаг.

Модел:
Д.Төгөлдөр | @dtuugu
Б.Орших | @orshih_I_
Н.Марал | @nmaralaan
Э.Номиндарь | @dieu_lapis

Нүүр будагч:
Б.Тэргэл | @tergeltrgl

Гэрэл зурагчин:
З.Энхмөнх | @kushzorigt



Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2020.09.14
Улаанбаатарыг сонсохуй хийгээд үзэхүйн “Рихтерийн тэмдэглэл”
2
2020.04.17
Street Fashion | Хавар цагийн фэйшн
3
2020.02.18
Гэрэг Фэйшн: "Neo Classics"
санал болгох
1
9 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. PRADHAN 2019.08.03 197.210.62.38

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: [email protected] whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

2 Хариулах