Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

ГЭРЭГ - NYT: "Адал явдалч, амьд, адармаат Улаанбаатар" дугаар худалдаанд гарлаа

Өнгөрсөн баасан гарагт хэвлэлтээс гарсан шинэхэн сэтгүүлээ Chuu Chuu Travel Club-д харилцагч, хамтрагч, найз нөхөдтэйгээ хуваалцан задалсан юм.


Дэлхийн шилдэг хэвлэлүүдийн нэг The New York Times-ийн Монгол дахь хамтрагч "Гэрэг" сэтгүүлийнхэн бид хотын асуудлыг хөндсөн "Адал явдалч, амьд, адармаат Улаанбаатар" дугаараа гаргалаа. Өнгөрсөн баасан гарагт хэвлэлтээс гарсан шинэхэн сэтгүүлээ Chuu Chuu Travel Club-д харилцагч, хамтрагч, найз нөхөдтэйгээ хуваалцан задалсан юм. 

Шинэ дугаартаа бид хотын гудамжаар хүүхдүүд өдөр бүр хэрхэн зорчдогийг зураглаж, өргөн чөлөө холбосон хөшөө дурсгалууд юу илэрхийлдэгийг сонжиж, асуудал бүртэй холбогддог хэр нь эрхгүй бидний уламжлалт сууц, магад Улаанбаатарын хамгийн өвөрмөц чимэг гэр хорооллын төрхөө эргэн харж басхүү өдөр хоногуудын урсгалд хүмүүс юу бодож алхдагийг сонслоо.

Сэтгүүлийн маань нүүр зураг, дотор үргэлжлэх эдиториал бол арт директор З.Энхмөнх, дизайнер Х.Сүрэн ба тэдний авьяаслаг уран бүтээлч багийн хамтын бүтээл юм. “Бидний сэтгэлд хамгийн ойр буудаг газруудын зургийг авч явахдаа зөвлөлтийн үеийн барилгууд, гэр хороолол, сүм дуган, хөшөө баримал, шинэ цагийн шилэн барилгууд гэсэн бүлэг хэсгээс хот маань бүрддэгийг анзаарлаа. Үүнийг мөнхүү үүл, уулс зэрэг түвэд, монгол зурагт түгээмэл хэрэглэдэг бүрдэлээр баяжуулж, Улаанбаатар гэх бичгийг хатгамлаар урлаж зургийг нь авснаа танд өргөн барьж байна” гэж тэд сэтгэгдлээ хэлсэн. 

Мөн гэрэл зурагчин Б.Долгорсүрэн Улаанбаатарын шинэ илэрхийлэл болсон граффит зургийг түүвэрлэлээ. Хүмүүс юу илэрхийлэхийг хүсдэг, уран бүтээлчид юу харуулахыг зорьдог, тэдний дуу хоолой юу байсныг гэрэл зурагчны сонирхолтой аяллаас та хараарай.


Сэтгүүлийн шинэ дугаарыг авахыг хүсвэл манай редакцийн 77331144, 90113300 утсаар холбогдох эсвэл Chuu Chuu Travel Club болон "Интерном" дэлгүүрээс зорьж аваарай. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
2
2023.05.30
"The Little Mermaid" кино болон анимейшнээс харж болох 10 сонирхолтой ялгаа
3
2022.12.22
“Turning Points-2023” сэтгүүлээс заавал унших 10 МОНГОЛ НИЙТЛЭЛ
санал болгох
1
8 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.