Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

ГЭРЭГ: Онцлох 5 подкаст

Харах, үзэх, нэмэх нь сонсох. Өдөр тутам, цаг тутам хэрэглэх мэдэрхүй. Сүүлийн үед хүчээ авч буй подкаст сувгуудыг “Гэрэг” онцоллоо.


"Гэрэг" сэтгүүлийн "Нөлөө бүхий 50" тусгай дугаарт онцолсон таван подкастыг танилцуулж байна. 

Дуу бичлэг сонсох төхөөрөмж (iPod), дамжуулах (broadcast) гэсэн хоёр үгийн нийлэмжээс бүрдэх подкаст гэсэн үг хэдэн жилийн өмнөөс сонсогдож эхлээд одоо бидний өдөр тутмын амьдралаасаа салгаж ойлгохын аргагүй зүйл болжээ. Замын түгжрэл, завгүй амьдралын хэмнэл, бага цагт ихийг амжуулах шаардлагатай хотын амьдралд подкаст чухам л тохирсон хэлбэр.

Харах, үзэх, нэмэх нь сонсох. Өдөр тутам, цаг тутам хэрэглэх мэдэрхүй. Сүүлийн үед хүчээ авч буй подкаст сувгуудыг “Гэрэг” онцоллоо. Ингэхдээ бид подкаст бүтээгчид, үнэнч сонсогчдыг зочин автороор урьсан юм.

Т.Цэнгүүн нь тогтвортой хөгжил, байгаль орчны чиглэлээр тогтмол ажилладаг “Sustainable Mongol” подкастыг хамтран хөтөлдөг.

Д.Оюунномин нь хамгийн олон подкастыг нэг дор нэгтгэсэн “+ M” аппликейшны  хөгжүүлэгч.

З.Энхмөнх нь “Гэрэг” фэйшн сэтгүүлийн эрхлэгч, "Коттон Кэнди" гэрэл зургийн компанийн захирал.

 Тиймээс бид 2018 онд хамгийн олон хандагчтай, сонсогчдын тоогоор тэргүүлж, олонд хүрсэн подкастыг О.Батнайрамдал, Ц.Дэлгэрцэцэг нарын саналаар хүргэж байна.

1. Unlock

Гэрэл зургийг: Б.Долгорсүрэн/Suniko

Цацагдаад жил гаруйн хугацаа өнгөрч буй ч чамгүй олон дагагчтай болжээ. Дэлхийн шилдэг баримтат ном зохиолыг танилцуулдаг уг подкаст 47 дугаар цацаад байна.  Энэхүү подкастын ард монголчуудаа мэдээллээр хоцроохгүй байх, мэдсэн сурснаа бусадтай хуваалцах хүсэлтэй Наги (О.Батнайрамдал), Дээгий (Ц.Дэлгэрцэцэг), Тэгшээ (Б.Тэгшбаяр) нар санаачилж, бэлтгэн хүргэдэг. Дэлхийн шилдэг бүтээлийг олж унших боломж хүн бүрд тохиохгүй харин  Unlock подкастаас номын талаарх багц мэдээллийг сонсох боломж хэний ч өмнө нээлттэй.

2. Positive Mongolians

Positive Mongolians подкаст нь дэлхийн 25 оронд оршин суугаа монголчуудыг хамарсан өнөр өтгөн хамт олон. 2016 оноос эхлэн цацагдаж өдгөө 46 дугаар гаргаад байна. Дэлхийн өнцөг булан бүрт суугаа монголчууд эерэг, зөв, хэрэгтэй мэдээллийг энэхүү подкастаар дамжуулан сонсогчдод хүргэдэг. 
Амьдралд олон бэрхшээл тулгардаг ч энэ бүгдийг давж гарах гарц байдаг гэдгийг эерэг подкастаар дамжуулан мэдрүүлэхийг хичээдэг. Долоо хоног бүр сонсогчдод инээд, аз жаргал, ухаарлыг тэд бэлэглэсээр байна.

3. Sustainable Mongol

Sustainable Mongol нэртэй байгаль орчин, тогтвортой хөгжлийн тухай хоёр долоо хоног тутмын ногоон подкаст юм. Эхэндээ блог хэлбэрээр уншигчдад хүрдэг байсан ч орчин үеийн чиг хандлагыг даган 2017 оны есдүгээр сараас эхлэн подкаст хэлбэрт шилжсэнээр өдгөө 33 дугаарыг бэлтгэн цацжээ. Энэхүү подкастыг Т.Цэнгүүн, Н.Энхзул нар сэргээгдэх эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлт, Улаанбаатар хотын орчны бохирдол зэрэг сэдвээр хөтлөн явуулдаг.  

4. Mom’s corner

Ээжүүдэд зориулсан Mom’s corner блог анхны подкастаа энэ оны есдүгээр сард нийтэлсэн. Mom’s corner подкаст нь эх хүүхдэд түгээмэл тулгардаг асуудлууд, эмэгтэйчүүдэд хэрэгтэй зөвлөгөө, хүүхдийн хөгжил хүмүүжилд хэрэг болохуйц мэдээллийг ээж нар болон мэргэжлийн хүмүүстэй ярилцаж, багцлан хүргэх зорилготой. Одоогийн байдлаар 11 дугаар цацагдаад байна.

5. Эсгий хот (Felt city)

Улаанбаатар хотын хөгжлийн тухай “Эсгий хот” подкаст энэ оны зургаадугаар сараас эхлэн цацагдсан. Т.Алдарсайхан, Б.Энхжин нар Улаанбаатар хотод ногоон байгууламж яагаад хэрэгтэй, түгжрэл яагаад буурахгүй байгаа, утаа Улаанбаатар хотын эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа зэргийг өргөн цар хүрээнд харж ярилцсан нь таалагдана гэдэгт итгэлтэй байна. Хэрэв та хотын хөгжлийн талаар сонирхдог эсвэл илүү их мэдээлэлтэй болохыг хүсвэл энэхүү подкастыг сонсоорой. Одоогийн байдлаар “Хотын тээвэр”, “Хотын эдийн засаг”, “Олон нийтийн талбай”, “Орон сууц, үл хөдлөх хөрөнгө” нэртэй дөрвөн анги цацагдаад байна.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2022.12.22
Сэтгэл зүйн эрүүл мэндийн талаарх 2022 оны шилдэг 9 подкаст
2
2022.09.26
Playlist: "Та яг одоо ямар дуу сонсож байна вэ" 70 дахь дугаарт гарсан 26 дуу
3
2022.09.22
#WomenWhoDare | Cocktail and Crime: Сонсогчдоо хооронд нь танилцуулж, комьюнити үүсгэхи...
санал болгох
1
3 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
5 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
8 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
0
20
0
0
0
2
1