Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

"Гэрэг" сэтгүүлийн шинэ дугаараас САНАЛ БОЛГОХ 6 нийтлэл


"LEAD Mongolia" хөтөлбөрийн "Ил тод байдлыг сайжруулах, авлигын эсрэг баг" нийгэмд хамгийн ихээр тулгамдаад буй авлигын асуудлыг сонгон авч тэр дундаа ирээдүй болсон сурагч хүүхдүүдтэй ажиллах "Сайн сургууль" төслийг санаачлан хэрэгжүүлээд байна. Нийслэл Улаанбаатар хотын 23, 84 болон Дундговь аймгийн Нэгдүгээр сургуулийн 10-р ангийн сурагч, багш нарт чиглэсэн уг ажилд Авилгатай тэмцэх газар, БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газар, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт болон салбарын мэргэжилтнүүд, олон нийтийн байгууллагууд уриалгахан хандаж тусалж дэмжжээ. 

Энэ хүмүүсийн дэмжлэгтэйгээр долоон залуугийн эхлүүлсэн төсөл 500 орчим сурагчдад хүрсэн буюу улсын хэмжээний 10-р ангийн нийт 36 600 сурагчийн 1.3 хувьд нь сургалт явуулж, авилгын эсрэг ойлголт, мэдлэгийг нь дээшлүүлэхээр ажиллажээ. Жижиг санаанаас эхэлсэн тэдний төсөл ийм хэмжээний үр дүнд хүрсэн бөгөөд энэ тайлангаа “Гэрэг” сэтгүүлийн хуудсаар дамжуулан уншигч танаа өргөн барьж байна. Түүнчлэн сэтгүүлийг Улаанбаатар хот төдийгүй 21 аймгийн төвийн дунд сургуулиудад түгээх, сурагч хүүхдүүдийн авлигын эсрэг ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх ажлыг "Монгол шуудан" ХК дэмжихээр болсонд төслийн багийнхан талархлаа илэрхийллээ. 

Уг дугаараас санал болгох 6 нийтлэлийг онцолж байна. 

"Сайн сургууль" төслийг танилцуулж байна.

Бид хэн бэ?

“World Learning” төрийн бус байгууллагаас АНУ-ын Засгийн газрын санхүүжилтээр жил болгон салбар бүрээс шилдэг 30 залууг шалгаруулж "LEAD Mongolia" хөтөлбөрт хамруулж байгаа билээ. Оролцогчид “Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах”, “Байгаль орчин, хотжилт”, “Ил тод байдлыг сайжруулах, авлигатай тэмцэх” зэрэг сэдвээр төсөл хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд 2018 оны “Ил тод байдлыг сайжруулах, авлигатай тэмцэх” багийн “Сайн сургууль” төслийг танилцуулж байна.

Яагаад үүнийг хийх ёстой вэ?

“Транспаренси Интернэшнл” олон улсын байгууллагын 180 оронд хэрэгжүүлдэг  авлигын индексээр Монгол Улс 2014 онд 80 дугаарт жагсаж байсан бол 2018 онд 103 дахь орон болж хойшилсон. Тэр дундаа авлигагүй, ил тод байх шаардлагатай боловсролын салбар Авлигатай тэмцэх газрын судалгаагаар 2016 онд 9-д бичигдэж байсан бол 2018 онд 5-д бичигдэж авлига ихтэй салбар гэсэн үзүүлэлтийг тэргүүлэх болжээ. Боловсролын салбар дундаа ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын авлигын талаарх ойлголтоос харвал 2018 онд  өсвөр насны  2191 хүүхдийн дунд хэрэгжүүлсэн судалгаагаар тэдний 43 хувь нь худлаа ярьж, шударга бус хүмүүс үнэнч шударга хүмүүсээс илүү сайхан амьдардаг гэсэн ойлголттой байна.

Мөн Хэрхэн хийсэн бэ? Цаашид юу хийх вэ? Энэ талаар хэн, юу хэлсэн бэ? Төслийн үр дүнг хэрхэн харж байна вэ? зэрэг асуултын хариултыг "Гэрэг" сэтгүүлээс уншаарай. 

"Ил тод байдлыг сайжруулах, авлигын эсрэг баг"-ийг 28-36 насны долоон залуу бүрдүүлж байгаа юм. Тэднийг Ж.Нарангарав, Д.Халиун, Ж.Хулан, Н.Минжирмаа, П.Алтанчимэг, С.Жавхлан, Ж.Энхжаргал гэдэг бөгөөд тэд яагаад энэ багт орсон талаарх сонирхолтой яриа сэтгүүлд багтжээ.

Т.Баярхүү: Бидний ирээдүй болсон хүүхдүүд авлигатай орчинд өсөж болохгүй

АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүтэй боловсролын салбарын авлигын тухай ярилцахаар “8 асуулт” буландаа урилаа.

Энэ жил АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс боловсролын салбарт илүү чиглэж ажиллаж байгаа гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

Авлигатай тэмцэх газар авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр өргөн хүрээнд ажилладаг. Энэ онд боловсролын салбарын авлигад илүү чиглэж ажиллаж байна. Боловсролын салбарын авлига бол өргөн хүрээний асуудал. Жишээлбэл, салбар дахь хөрөнгө оруулалт, төсөв, багш, сурган хүмүүжүүлэгчдийн мөнгө хураадаг байдал, сурах бичгийн бизнес, сургууль, цэцэрлэгийн элсэлттэй холбоотой бэрхшээл, хандив гээд л маш өргөн хүрээний асуудал юм. Бидний ирээдүй болсон хүүхдүүд авлигатай орчинд өсөж, торниж болохгүй л дээ. Гэтэл боловсролын салбарын авлигыг хүмүүс багш, сургуулийн захирал хүүхдийг сургуульд оруулаад авч байгаа 500 мянга, сая төгрөгийг л авлига гэж ойлгоод байна. Бид нар хүүхдүүдээ ямар орчинд, ямар хүмүүжил олгож байгаагаа эхлээд олж харахгүй бол магадгүй өнөөдөр анзаарагдахгүй ч 10, 20 жилийн дараа хүүхдүүд маань ямар хэмжээнд хүрэх эрсдэлтэйг бодолцох хэрэгтэй.

Ер нь хүүхдүүд авлигын зан үйлд ямар хандлагатай, ойлголттой байна вэ?

Өнөөдөр авлигаар асуудлыг шийдэж болдог юм байна, мөнгөтэй байвал хүссэн сургуульдаа сурч чаддаг, мөнгөгүй бол хүссэн мэргэжлээ эзэмшиж, сурах боломжгүй юм байна гэдэг ойлголт хүүхдүүдэд цэцэрлэгийн наснаас нь эхлээд сууж байна. Сингапур, Япон, Солонгос, Хятад зэрэг орнуудын сургуулиуд бага ангийнханд зөв хүн байх, ёс суртахуунтай байх талаар заадаг. Манай боловсролын системд ёс суртахуунтай холбоотой хичээлийн хөтөлбөрийг орхигдуулдаг. Өнөөдөр хэн нэгэн албан тушаалтан, авлига авсан хүнд хариуцлага тооцож, мууг нь үзэх гол биш. Тэртээ тэргүй энэ асуудлыг хууль, эрх зүйн зохицуулалтаар шийдчихнэ. Үүнээс илүү цаашид яах вэ, дараа дараагийн ийм хүмүүс бэлтгэхгүйн төлөө бид юу хийх ёстой вэ гэдэгт анхаарлаа хандуулахгүй бол ирээдүйд ёс суртахуунгүй, төлөвшилгүй, буруу хүмүүжилтэй хүмүүс гарч ирэх нөхцөл бүрдээд байна.

Дэлгэрэнгүйг "Гэрэг" сэтгүүлээс уншина уу.

Humans of UB

“Сайн сургууль” төсөлд хамрагдсан багш, сурагчдын сэтгэгдэл "Humans of UB" буланд багтсан юм. 

Ө.Тэмүүлэн- 84 дүгээр сургууль, 10в анги

Анх манай сургууль дээр “Сайн сургууль” аян хэрэгжиж эхлээд “Авлигагүй нийгмийг бүтээхэд миний оролцоо” гэх эсээ бичлэгийн уралдаан зарласан. Тэр үед ороод, өөрийгөө сориод үзвэл яасан юм бэ гэж бодоод оролцохоор шийдсэн. Би ер нь янз бүрийн төрлөөр бичдэг. Зохиолч болно гэж боддоггүй ч шүлэг бичих дуртай. Бавуугийн Лхагвасүрэн, Д.Нацагдоржийн шүлгүүдийг унших үнэхээр сайхан байдаг. Шүлэг уншихаар үгийн баялаг сайжирч, дүрслэх чадвар нэмэгддэгээрээ давуу талтай шүү дээ. Энэ чадварууд маань эсээ бичих, ном уншаад сайн ойлгодог болох зэрэг дээр илэрч харагддаг.

Авлига үнэхээр муухай зүйл. Өнөөгийн нийгэмд олон хүн авлигаас болж хохирч яваа. Хүмүүс дор бүрнээ авлигыг таслан зогсоохыг хүсдэг мөртлөө ганцаараа, цөөхүүлээ гэж бодоод тэр болгон тэмцэж чаддаггүй. Зарим баян айлын хүүхдүүд сургуульд сурах ямар ч хүсэлгүй байдаг. Харин зарим нь бүр маш их хичээж, бүх зүйлээ зориулдаг. Гэтэл мөнгө өгөөд л ажилд орчихно гэсэн муухай ухамсар тогтчихсон. Үүнээс л болж авлига гэдэг муухай зүйл арилдаггүй байх.

Авирч буй шатыг бүү хөрөөд

Манай улсад 1992 онд баталсан Үндсэн хуулийн оршилд монголчууд бид бүгдээрээ хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн дээдлэх замаар хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлоон байгуулахаар мөрөөдсөн, зорьсон, зориг шулуудсан билээ. Ялангуяа хүн бүрийн заавал эдлэх төдийгүй бусад эрхээ эдлэх тулгуур, суурь баталгаа болдог онцлогтой эрх нь хүн бүр боловсролтой байх эрх. 

Хүн бүр боловсролтой байхын тулд маш их цаг, зардал, нөөц, хөрөнгө, хүч зарцуулдаг тул төрөөс тусгайлан анхаарч, тэргүүлэх салбар гэж тодорхойлдог. Аливаа улс орон “Хүн бүрд харилцан адилгүй боломж, зам тохиох тул хэн, хаана байхаас үл хамааран аль болох ижил үр дүнд хүрдэг байгаасай” хэмээн харж, ямар нэгэн зааг ялгаагүйгээр чөлөөтэй өсөх, дэвжих боломжийг бүрдүүлэхийн тулд хүн бүрийг үнэ төлбөргүй, тэгш, хүртээмжтэй газар суралцаж, чанартай боловсрол эзэмшүүлэхийг хичээдэг...

Улаанбаатар хотод зорьж болох 6 номын сан

Номын сан гэдэг аль ч улсын хувьд хамгийн буцалсан цэг байдаг. Технологийн хөгжлийг дагаад цаг үрэх зүйлс мундахгүй эсрэгээрээ номын үнэ цэн өссөөр. Сурагчдын зуны амралтад зориулж Улаанбаатар хотод зорьж болох номын сангуудыг мэдээллийн хамт танилцуулж байна.

Д.Нацагдоржийн нэрэмжит “Улаанбаатар хотын номын сан”

Их зохиолчийн нэрэмжит Нийслэлийн төв номын санг олохын тулд Циркийн хойно очоод зүүн тийш харахад л хангалттай. Номоо өөрсдөө сонгодог, хоёр ч том уншлагын танхимтай, номын өргөн сонголттой газар. Сурагчдын хувьд карт нээлгэхэд хөнгөлөлттэй.

Дэлгэрэнгүйг "Гэрэг" сэтгүүлээс уншина уу.

The Wasabies: Бид Монголынхоо ирээдүйг сайхнаар мөрөөдөж, түүнийхээ араас явж байгаа л охид

“The Wasabies” хамтлаг “Оддын академи” шоу нэвтрүүлгээс төрөн гарсан анхны өсвөр насны охидын хамтлаг. Шоуны анхны дугаар өндөрлөж, тэднийг шилдгээр зарласан мөчийг сайн санаж байна. Ялагч болоод жил хүрэхгүй хугацаа өнгөрсөн ч энэ хугацаанд ямар их зүйл амжуулсныг харахаар гайхмаар.  Энэ удаад бид хамтлагийн ахлагч Э.Буяндулам, хамтлагийн гишүүн Э.Анужин нартай уран бүтээл, хүсэл мөрөөдлийнх нь тухай ярилцсаныг "Гэрэг" сэтгүүлийн шинэ дугаараас уншиж, таалан болгооно уу.

+БОНУС

Тус багийнхан "Сайн сургууль" төслийнхөө хүрээнд хамрагдсан сургуулиудад "Авлигагүй нийгмийг бүтээхэд миний оролцоо" эсээ бичлэгийн уралдааныг зохион байгуулсан юм. Нийт 200 орчим бүтээл ирснээс шилдэг бичвэрүүдийг "Гэрэг" сэтгүүлд нийтэлсэн байна. Та бүхэн нийслэлийн 84 дүгээр сургуулийн 10г ангийн сурагч М.Бат-Оюун, 23 дугаар сургуулийн 10б ангийн сурагч Э.Сүндэрмаа, Лаборатори Эрдмийн далай цогцолбор сургуулийн 10б ангийн сурагч О.Дэлгэрмаа нарын эсээ бичлэгийг уншиж, хүүхдүүдийн авлигын тухай үзэл бодолтой танилцаж, хэрхэн өгүүлснийг сонирхоорой.   


холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Монгол, Хятадын дипломат харилцааны 70 жилийн ойн шуудангийн марк худалдаанд гарлаа
2
Уржигдар
Засгийн газрын өргөтгөсөн хурал болов
3
Уржигдар
Өнөөдрийн зурвас: Нэгэн танкагийн хувь зохиол
санал болгох
1
14 цагийн өмнө
Алисагийн тэмдэглэл: Амьдралыг минь тэр чигт нь өөрчилсөн "1-11" үг
2
15 цагийн өмнө
Монгол, Хятадын дипломат харилцааны 70 жилийн ойн шуудангийн марк худалдаанд гарлаа
3
21 цагийн өмнө
Калифорни муж 8 цагаас өмнө хичээл орохыг хориглосон анхны муж боллоо

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. ADITY 2019.08.05 105.112.58.21

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

0 Хариулах