Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

"Гэрэг" сэтгүүлийн "Women today" тусгай дугаарын нээлт үргэлжилж байна


Ub.life сайт, "Гэрэг" сэтгүүлийг эрхлэн гаргагч "Unlimited Media Group" нь The New York Times-тай хамтран ажиллаж, албан ёсны эрхтэй контентуудыг хүргэж байгаа билээ. Өнөөдөр NYT-ийн “Women Today” цувралын хүрээнд "Гэрэг" сэтгүүлийнхээ тусгай дугаарын нээлтийг хийж байна.

“Анлимитэд медиа групп” ХХК-ийн дэд захирал, "Women today" төслийн удирдагч Ж.Хулан "Гэрэг сэтгүүл хэвлэгдээд 5 жил болжээ. Яг 5 жилийн өмнө дөрөвдүгээр сард намайг гадаадад магистраа хамгаалахаар сурч байхад Тэгшээ маань холбогдоод "Нөгөө ярьж байсан сэтгүүлээ гаргахаар болсон. Төлөвлөгөөгөө гаргаж байна. Чи нэг материал явуулаарай" гэж ярьж байлаа. Тухайн үеийн анхны сэтгүүлээ гаргаж, нэг хамт олон болохын эхлэлийг бид "Өнөөдөр" сонинд дадлага хийж, ажиллахдаа тавьж байсан. Тэр үед "Time", "Newsweek" зэрэг сэтгүүлийг шимтэн уншиж, цаг үед баригдаагүй өөрийн гэсэн өнгө төрхтэй, асуудал хөндсөн ийм сэтгүүл гаргах юмсан гэсэн мөрөөдөлтэй байлаа. Ийм хүсэл мөрөөдөлтэй хүүхдүүдийг олж харан, нэг хамт олон болгож, сэтгүүлээ эрхлэн гаргах боломжийг олгосон С.Батбаатар эрхлэгчдээ болон энэ олон жилийн турш үйл ажиллагаагаа хариуцан яваа Ж.Тэгшжаргалдаа, багийнхандаа баярласнаа илэрхийлье. Таван жилийн ойн баярын мэнд хүргэе" гэлээ. 

Мөн тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард NYT-аас хамтран ажиллах цахим шуудан ирж, төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаагаа онцолсон юм. Монголд төдийгүй дэлхий дахинд эмэгтэйчүүдийн нийгэм дэх оролцоо, боловсрол зэргээр эмэгтэйчүүдтэй холбоотой сэдэв "халуун цэг" болж байгаа учраас тус сэдвийн хүрээнд сэтгүүлээ эрхлэн гаргахаар болжээ. 

МСНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч З.Боргилмаа таван жилийн хөдөлмөрөөрөө зах зээлийн үндсэн зарчмаараа бие даасан хэвлэл болж ажиллаж буй "Гэрэг" сэтгүүлийн амжилтыг онцлов. Түүнчлэн Монголын сэтгүүл зүйд шинэ өнгө төрх, барууны хэв маягийг зорьж нэвтрүүлж буй алхмыг баяртай хүлээж авч байгаагаа энэ үеэр илэрхийлсэн. 

Мөн нээлтэд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайд Майкл Клечески хүрэлцэн ирж, мэндчилгээ дэвшүүлэн үг хэлэв. Тэрбээр "Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Нийт хүрэлцэн ирсэн хүмүүс болон "Гэрэг" сэтгүүлийн хамт олонд баяр хүргэе. Энэ өдөр миний амьдардаг Нью-Йорк хотооос буюу NYT сонинд ажилладаг сэтгүүлч Эмили Стийл ирсэнд таатай байна. Мөнгөний төлөө ажилладаггүй болохоор би сэтгүүлчдэд хайртай байдаг. Тэд үргэлж нийгмийн сайн сайхны төлөө, иргэдийн дуу хоолойг хүргэхийн төлөө мөн мэдээж ажилдаа дуртай учраас тууштай ажилладаг байх. Үүний жишээ болгон "Гэрэг" сэтгүүл тусгай дугаараа гарган эмэгтэйчүүдэд тулгамдаж байгаа асуудлуудыг гаргаж ирсэн байна. Олон нийтэд бусдын дуу хоолойг хүргэх хүч сэтгүүлч нарт байдаг гэж би боддог. Та бүхэнд баярлалаа" гэсэн юм.  

Бид тусгай дугаартаа NYT-ийн дэлхий дахинаа тулгамдсан асуудлуудтай эмэгтэйчүүд хэрхэн тэмцэж байгаа талаарх нийтлэлүүдийг орчуулгатайгаар хүргэхийн зэрэгцээ агаарын бохирдол, ариун цэвэр, улс төр, бизнес, иргэний нийгмийн салбарт асуудал бүртэй нүүр тулж байгаа монгол эмэгтэйчүүдийнхээ түүхийг ч сурвалжлан хүргэж байна. Түүнчлэн сэтгүүлийнхээ форматын дагуу ном, хөгжим, кино, подкаст, авторын булан зэрэг уламжлалт булангуудаа ч сэтгүүлдээ багтаалаа. Нээлтийн үеэр The New York Times сонины сэтгүүлч, Пулицерийн шагналт, #MeToo хөдөлгөөнийг эхлүүлсэн нийтлэлийн автор Эмили Стийл болон сэтгүүлийнхээ гол баатруудыг ч урьсан билээ.

Нээлтийн дараа “Сорилттой нүүр тулах нь” эхний хэлэлцүүлэг үргэлжилнэ. Тус хэлэлцүүлгийг “Оюутолгой” ХХК-ийн Контент хариуцсан мэргэжилтэн, сэтгүүлч П.Номинбилэг чиглүүлж,  “Ажигана” компанийн захирал Э.Туул, Төв аймгийн Алтанбулаг сумын малчин, Улсын аварга саальчин П.Лхагвасүрэн, “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү нар оролцох юм.

холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Хоёр өөр амьдралыг нэг зурагт багтаасан "хамгийн хүчирхэг" 24 гэрэл зураг
2
3 өдрийн өмнө
Улаанбаатарт маргааш, нөгөөдөр ЦАС орно
3
3 өдрийн өмнө
"Монголын үндэсний фронт"-ынхон УИХ-ын даргатай биечлэн уулзаж, хариугаа авна гэжээ
санал болгох
1
5 цагийн өмнө
Интернетээр шүүмжлүүлснийхээ дараа киноны дүрээ дахин бүтээж, шинэ трейлер цацжээ
2
6 цагийн өмнө
Хоёр өөр амьдралыг нэг зурагт багтаасан "хамгийн хүчирхэг" 24 гэрэл зураг
3
3 өдрийн өмнө
Энэ 7 хоногийн ТРЭНД сэдвүүдийн тухай ХӨГЖИЛТЭЙ 8 пост, meme

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. PRADHAN 2019.08.03 197.210.62.38

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

0 Хариулах