Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Гэрлэх саналд "Зөвшөөрч байна" гэж хэлэхээсээ өмнө өөрөөсөө асуух ёстой 8 зүйл


Гэрлэх санал тавина гэдэг гарцаагүй амьдралын хамгийн сэтгэл хөдлөм мөчүүдийн нэг. Зарим хүмүүс шууд л сэтгэлийн хөдөлгөөнөөр "Зөвшөөрч байна" гэж хэлдэг байхыг үгүйсгэхгүй. Заримдаа бид аливаа зүйлийг хийснийхээ дараа л нухацтай бодох үе ирдэг шүү дээ. Тиймээс та одооноос энэ бүхнийг бодож байх хэрэгтэй. Та хоёр гэрлэх магадлалтай болж ирэх тэр үеэс л бодвол зохино. Ямар асуулт тавиад хүлээгээд байхад нь 30 минут өөртэйгөө ярилцаж зогсолтой биш, тийм биз дээ? Та энэ асуултуудад үнэхээр баттай хариулт олж авч чадсан байгаа эсэхээ бодоод үзээрэй.

1. Бид нэг нэгэнтэйгээ сайн найзууд болж чадах уу?

"Би түүнд хайртай юу" гэх асуулт тавихаас илүүтэйгээр "Бид сайн найзууд болж чадах уу" гэдэг асуултыг өөртөө тавих хэрэгтэй. Хайр гэдэг өөрөө хэмжиж, ойлгоход хэцүү зүйл. Харин нэг нэгэнтэйгээ үргэлж хамт байж, унахад нь түшиж, хамт хөгжилдөж чадах найзууд шиг байж чадах уу гэдэг чухал юм. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр энэ танд илүү чухал болж ирэх болно.

2. Мэдрэмж, сэтгэл хөдлөлөө илэрхийлж чаддаг уу?

Ямар нэгэн зүйлийн тухайд тэд хэрхэн мэдэрч, юу гэж бодож байгааг асуухад тэр чин сэтгэлээсээ хариулдаг уу? Бас мэдрэмжээ та бүрэн дүүрэн нээж харуулж чадаж байна уу? Заримдаа бид нөгөө хүндээ таагүй байлгахгүй гээд ямар нэгэн сэтгэл хөдлөл, мэдрэмжээ нуусаар байгаад дуусах тохиолдол байдаг.

3. Асуудлыг шийдэхдээ аль аль талаа хохироохгүйг боддог уу?

Харилцан тохиролцох, шийдвэр гаргах тал дээр хэр вэ? Заавал хэн нэгэн нь өөрийн хүслээ хойш тавьж эсвэл хохирч байж л ямар нэгэн шийдвэрт хүрдэг бол яах вэ? Аливаа зүйлийг шийднэ гэдэг харилцан холбооноос бүрэн хамаарна. "Үгүй" гэж хэлэхийг хүссэн ч "За за" гэх мөч хэтэрхий олон байсан бол та дараагийн удаа ямар нэгэн хариу өгөхийн өмнө бодох хэрэгтэй.

4. Нэг нэгнийхээ хэрэгцээ шаардлагыг ойлгодог уу?

Нэгэндээ "өгөх" гэдэг гэрлэлтийн хамгийн чухал зүйл. Энэ нь эд бараагаар хязгаарлагдахгүй юм. Хайрын 5 хэл гэж та дуулж байсан уу? Сайшаасан үгс, бэлэг, хүрэхүй, үйлчлэх бас чанартай цаг гэсэн таван зүйл бий. Тухайн хүнд аль нь чухал гэдгийг "The Five Love Languages" номыг уншсанаар олж мэдэх боломжтой байдаг байна.

5. Үүрэг хариуцлага хүлээхэд бэлэн үү?

Гэрлэлт бол асар том үүрэг хариуцлага. Та тэр болгоныг хамт үүрэлцэхдээ бэлэн байна уу гэдгээ өөрөөсөө асуух хэрэгтэй.

6. Би энэ хүнд бүрэн дүүрэн итгэдэг үү?

Юугаа ч даатгаж чадахаар тийм их үү? Энэ бол зүгээр л нэг үерхэл биш харин гэр бүл зохиож буй үйл явц шүү дээ. Гэрлэлтийг хүн хэзээ ч хөнгөнөөр хүлээн авч болохгүй. Та үнэхээр тэр хүнд итгэдэг байх хэрэгтэй болно. Үгүй бол анхнаасаа ганхсан суурь яваандаа удаан тогтох аргагүй болж мэднэ. 

7. Ямар нэгэн сэтгэл хангалуун бус зүйл байгаа билүү?

Танд тэр хүний ямар нэгэн зүйл нь үргэлж дутуу дулимаг санагддаг байж болно. Гол нь та хайртай хүнээ үнэхээр алдаа дутагдалтай нь хайрлаж, түүнийгээ нөхөхөд нь тусалж чадах уу? Ирээдүйд тэр зүйл давтагдсаар л байвал та уйдаж, уурлаж эцэст нь сонголтондоо харамсахад хүрэх юм биш байгаа?

8. Би үр хүүхдүүдээ түүн шиг болж өсөөсэй гэж хүсэх болов уу?

Түүний сайхан талуудыг бас дутагдалтай талуудыг бодоод үз. Мэдээж дутагдалгүй хүн гэж байхгүй шүү дээ. Гол нь таны хүүхэд ирээдүйд хамгийн тод илэрч буй ааш занг нь дуурайж, үлгэрлэх болно шүү дээ. Тэр үнэхээр нарийн мэдрэмжтэй, халамжтай, өглөгч үү? Хүүхэд тань түүнтэй адилхан урлагт сонирхолтой, ажилсаг, сайхан сэтгэлтэй болж өсвөл ямар байх бол гэх мэт. Ирээдүйд эцэг эх болно гэдгээ хэзээ ч мартаж болохгүй. 

Эх сурвалж: Medium.com

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
9 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
9 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
11 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.