Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Герман улсаас уригдаж ирсэн урлагийн түүх судлаачдын сургалт, лекц эхэллээ


Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага болон Монголын уран зургийн галерейн дэмжлэг дор Монгол Улсын соёлын элч О.Оюунтуяагийн урилгаар Герман улсын урлагийн түүх судлаач, мэргэжилтнүүд ирж Монголын соёл урлагийн салбарын мэргэжилтэн, судлаач, цуглуулагч, куратор, галерист нарт зориулсан “Урлагийн эко систем” сэдэвт сургалтыг өнөөдөр (2019.08.21) Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын хурлын танхимд эхлүүллээ. 

Сургалтын хүрээнд дэлхийн орчин үе, нэн орчин үеийн урлагт чухал нөлөө бүхий Холбооны Бүгд Найрамдах Герман улсын "Kunsthalle Düsseldorf" музейн захирал, урлагийн түүх судлаач Грегор Янсэн болон урлагийн түүх судлаач, Эссэн хотын "HBK" урлагийн дээд сургуулийн профессор, дэд ерөнхийлөгч, "Art Cologne", "Ecce" (european centre for creative economy) шүүгчдийн гишүүн, ЮНЕСКО-гийн Дэлхийн өв миттэлрайнтал сангийн удирдах зөвлөлийн гишүүн, "Ernst Luduig Kirchner“ болон "George Grosz“ нийгэмлэгийг үндэслэгч, Берлин хотын "Bernhard Heiliger“ сангийн удирдах зөвлөлийн гишүүн профессор Раймунд Штэкэр нар Монголд анх удаа хүрэлцэн ирж, уран бүтээлчдэд өөрсдийн илтгэлийг сонордуулж байна. Илтгэлийн үеэр дэлхийд нэр бүхий уран бүтээлчид болох Герхард Рихтер, Маркус Люпец, Нам Жүн Пайк, Йосеф Бойс нарын бүтээлийн талаар хэлэлцүүлэг хийгдсэн юм.

Урлагийн түүх судлаач Грегор Янсэн илтгэлийнхээ үеэр "Kunsthalle Düsseldorf" музейн байгуулагдсан цаг үеэс өнөөдрийг хүртэлх түүхийг дэлгэн харуулсан бөгөөд 50 гаруй жилийн хугацаанд тус музейд дэлгэгдэж байсан сонирхолтой үзэсгэлэнгүүдийн талаар илтгэл тавьсан юм. 

Герман улсаас хүрэлцэн ирсэн урлагийн түүх судлаач Грегор Янсэний хувьд ХБНГУ-ын Аахэн хотын "RWTH" их сургуульд урлагийн түүх, уран барилгын түүх, гүн ухааны чиглэлээр сурч, 1998 онд "Ойген Шөнебек Германы нэгэн түүх" сэдвээр докторын зэрэг хамгаалжээ. Мөн тэрбээр орчин үеийн урлаг болон Азийн дүрслэх урлагийн талаар олон ном зохиол, мэргэжлийн шүүмж бичсэн байна. 

Харин урлагийн түүх судлаач Раймунд Штэкэр нь 1957 онд Германы Дуйсбург хотод төржээ. Одоогоор Германы Дюссельдорф, Эссэн, Берлин хотуудад ажиллаж, амьдардаг. Тэрбээр урлаг, уран бүтээл, уран бүтээлчдийн тухай олон нийтлэл, бичвэр, шүүмж, зохиолуудыг туурвижээ.

Уг сургалт маргааш 17:00-19:30 цагийн хооронд Монголын уран зургийн галерейд сүүлчийн өдрөө явагдах бөгөөд “Хоттой учрахуй-Контемпорари урлаг: Герман Монголын чиг хандлага” сэдвээр олон нийтэд нээлттэй лекц, хэлэлцүүлэг зохион байгуулна. 

Сургалтын хүрээнд дэлхийн нэн орчин үеийн урлагийн хөгжил, хотын өөрчлөлт ба гудамжны хөгжил зэрэг лекцүүд уншина. Мөн дараах сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөх юм.

  • Хоттой учрахуй: Дюселдорф хот. Нэн орчин үеийн урлагт Дюселдорф хотын үзүүлсэн нөлөө, үлдээсэн өв, "Kunsthalle Düsseldorf" музейн бодлого, үзэл баримтлал
  • Германы урлагийн үзлүүд ба барууны нэн орчин үеийн урлагийн харилцан хамаарал
  • Улаанбаатар хотын түүхэн хувьсал, хөгжил, төлөвлөлт, архитектур, гудамжны урлаг
  • Урлагийн тэмдэг: Галбиршил, ер билиг, цээр 

Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99169084 утсаар авах боломжтой.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.01
4 сарын 29-өөс эхлэн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлана
2
2024.04.01
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг өнөөдрөөс 24 цагаар ажиллуулна
3
2024.03.27
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
15 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.