Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Гэртээ цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж болох 7 санаа


Зарим үед гэртээ цагийг хий дэмий өнгөрөөж байгаа мэт санагдан, ямар нэгэн үр бүтээлтэй зүйл хийхийг хүсэх ч боломжгүй юм шиг санагдаж байсан уу? Тэгвэл гэртээ ч гэсэн шинэ зүйлсийг сурч мэдэх, цагийг зугаатай, үр бүтээлтэй өнгөрүүлэх санаануудыг хүргэж байна. 

1. Өмсдөггүй хувцсаа чамин загварлаг болгох

Youtube дээр хуучин, өмсөхөө больсон аль эсвэл томдсон, багадсан хувцсыг загварлаг болгох маш олон бичлэгүүд бий. Та өөрийн хүссэнээрээ өөрчилж гоё чамин хувцастай болоорой. 

2. Ном унших

Энэ бол мэдээж хамгийн үр бүтээлтэй санаа. Өрөөнд тань хөглөрсөн, эхлүүлчхээд дуусгаж амжаагүй номууд байвал уншиж дуусгаарай гэж зөвлөе. Хэрвээ унших ном байхгүй бол интернетээс унших ном маш олон бий шүү. 

3. Онлайн хичээл судлах

Та ямар нэгэн гадаад хэл сурахыг хүсэж байвал интернетэд байдаг үнэ төлбөргүй онлайн курсээр сурах бүрэн боломжтой. Зөвхөн гадаад хэл ч гэлтгүй өөр бусад хичээлийг судалж болно шүү дээ. 

4. Өөрийн өрөөгөө чимэглэж болох ямар нэгэн зүйлийг гараар хийх

Таны өрөө нэг л үзэмжгүй санагдаж байвал гарын доорх материалуудаар өөрийн гараар юм хийн чимэглэж болно. Мэдээж өөрийн гараар хийсэн зүйл гэдэг хамгийн сайхан шүү дээ. Дараа нь өрөөгөө харахад ч тэр сэтгэл хангалуун, тухтай мөн үзэмжтэй санагдах болно. 

5. Малгай, ороолт нэхэж сурах

Хамгийн сонирхолтой зүйлсийн нэг. Танд ердөө нэхмэлийн утас, хос зүү эсвэл дэгээ зүү байхад хангалттай. Сурахад тийм ч хэцүү биш болохоор хийхэд амар, өөрийн хүссэн загвараараа хийж болно. Мөн адил интернетээс бичлэг үзэж байгаад сурч болно. Цаашлаад өөрийн сонирхлоо болгож болно шүү дээ. Энэ өвөл өөрийн нэхсэн малгай ороолтоороо өөрийгөө дулаалвал гоё биш гэж үү?

6. Сонирхолтой хоол туршиж үзэх

Нэгэн өдрийг амтлаг өнгөрүүлэх санаа. Хөргөгчинд байгаа хүнсээрээ өөрөө хоол зохиож хийж ч болно. Эсвэл хоолны жоруудаас үзэн идэж үзэхийг хамгийн их хүсдэг хоолоо өөрөө хийгээд идвэл магадгүй шинэлэг байх болов уу. Хүсвэл дэлгүүрээс байгаа мөнгөндөө тааруулан бялууны материал худалдаж аваад хийж үзвэл ямар вэ?

7. Дасгал хийх 

Бидний аз жаргалын 10/9 нь эрүүл мэнд гэдэг үг байдаг шүү дээ. Тэгвэл гэртээ зүгээр суухын оронд эрүүл мэнддээ бага ч болов анхааран дасгал хөдөлгөөн хийх нь зүйтэй юм шүү. Өглөө оройдоо гучхан минутыг дасгал хийхэд зарцуулаарай. 

Бэлтгэсэн: С. Мөнхзул

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Бүсгүйчүүдийн краш Ма Дон Сок ирэх сард хуримаа хийнэ
2
20 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
22 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
санал болгох
1
1 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
5
0
0
0
0
0